Америкийн зураач Сюзан Фоксын “Миний Монгол” нэртэй уран зургийн үзэсгэлэн өнөөдөр 16:00 цагт Монголын Үндэсний музейд нээлтээ хийх гэж байна.
Үзэсгэлэнд говь нутгийн байгаль, мал аж ахуй, зэрлэг ан араатанг тосон будгаар буулгасан уран зургууд тавигдах аж. Сюзан Фокс нь дэлхийн үзэсгэлэнт байгаль бүхий улс орнуудаар аялах дуртай бөгөөд сюрреалист уран бүтээлчид дунд чамгүй нэр хүндтэй юм.
“Миний Монгол” нэртэй тус уран зургийн үзэсгэлэн энэ сарын 16-н хүртэл Үндэсний музейд дэлгэгдэж нийтийн хүртээл болох агаад тэрээр 2012 онд Улаанбаатар хотноо өөрийн үзэсгэлэнг гаргаж байсан ажээ.
Т.Анир ugluu.mn