ХУД-ийн Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га газрыг 2011 онд Нийслэлийн төлөлвлөлтөөр барилгажилтад оруулахаар төлөвлөж байсан ч оршин суугчид эсэргүүцэж, 2012 онд оршин суугчдын талд шүүхийн шийдвэр гарч байжээ. Энэ газар дээр өнөөдөр ногоон байгууламж, усан оргилуур, хүрхэрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий цэцэрлэг хүрээлэнтэй боллоо.
Шинээр нээсэн цэцэрлэгт хүрээлэнг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, ХУД-ийн ЗДТГ-ын захиалгааруг цэцэрлэгт хүрээлэнг “Монгол тохь” ХХК гүйцэтгэжээ. Цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахад бут сөөг, эмийн ургамал тарьж хад чулуу ашиглан байгалийн тогтоц харуулсан хэсгийг шинээр хийсэн байна. Цаашид тус цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээний газар, өндөр хурдны интернэт, дүүргийн хүндэт иргэдийг алдаршуулах алдарын самбар хийхээр төлөвлөжээ.