ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-ийг угтан авлаа

13620154_1048622178518171_3771235209047053037_n

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны 7 дугаар сарын 13 буюу өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-ийг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд угтан авлаа.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийж, Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Мөн БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцож, Монгол-Вьетнамын бизнес форумд оролцохоор төлөвлөж байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …