Нойр булчирхайн өвчнийг \панкреатит\ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг.
Материал: Хонины салбант сархинаг 7 ширхэг \ заавал хониных\
Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. \зумлахгүй\ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1\3 хэсэг сархинагийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно.
Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь Долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрхи аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.
Дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.
Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан , тэрнийгээ айлтгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ.
Орос ардын эмчилгээний гайхамшигт жорууд:
-Тараг, ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх: Тараг 1 аяга, ургамлын тос 1 хоолны халбага хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол ходоодны шарх түргэн анидаг.
-Шар шавраар ходоодоо 3 хоногт эмчилсэн туршлага: Зангидсан гараас арай жижгэвтэр шар шаврыг 1л саванд ус хийгээд буцалгана. Хөрснийх нь дараа халбагаар хутгаж байгаад цайны аягаар ууна. Ходоод хорсох дороо л намдана. Өдөрт 3 удаа хоолны өмнө цайны аягаар ууна. 7 хоног уухад шарх гүйцэд эмчлэгдэнэ.
-Ходоодны хүчил ихэдсэнийг өндөгний хальсаар эмчлэх хятад жор: 1ш өндөгний хальс, ус 140мл Бэлдэх арга: Угааж нунтаглана. Уух журам: Өдөрт 1 удаа буцалсан усаар даруулж ууна. Курс эмчилгээ нь 14 хоног.