“Оюу толгой” юу болоод байна вэ?

oyu_tolgoi_1

“Оюутолгой” төслийн нэмэлт санхүүжилт  Засгийн газраас зөвшөөрөл авахтай холбоотойгоор түр хугацаанд хойшилсон тухай Рио Тинто компани мэдэгдсэн.

 Ийнхүү нэмэлт 5 тэрбум ам.доллар шаардаж буй “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг энэ шалтгаанаар хойшлуулаад байгаа. Энэ оны эхнээс гацаанд ороод байсан хэлэлцээрийн нөхцөлд Рио Тинто ийнхүү өөрийн талаас нүүдэл хийсэн бол Монголын Засгийн газар ч мөн өөрсдийн саналаа илэрхийлж байна.

 Тодруулбал, Монголын Засгийн газар “Оюутолгой” төсөлд эзэмшиж буй хувиа олон нийтэд хувьцаа хэлбэрээр худалдаалахаар төлөвлөж буй бололтой. Энэ тухай Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу Блүмбэргт мэдээлсэн юм. Энэхүү компанийн 10 хувийг олон нийтэд, мөн нэмэлт 10-20 хувийг дотоодын зах зээлд худалдаалж магадгүй байна. Ингэснээр Монголын иргэд “Оюутолгой” төслийн хувьцаа эзэмшигч болох боломж нь илүү нээлттэй болох юм байна.

 Шинэ компанийг “Монгол Зэс” буюу “Mongol Copper”хэмээн нэрийдэж магадгүй байна. Дотоодын хөрөнгийн зах дээр тус компанийн хувьцааг арилжсаны дараа олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

 Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг ч олон нийтэд худалдах асуудлыг хэлэлцэж байна.

 “Эрдэнэт”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн хувьцааг Монгол Зэс компани байгуулан олон нийтэд худалдаалах ажлыг Засгийн газар судалж эхэлжээ. Мөн эдгээр компанийн зарим хэсгийг олон нийтэд үнэгүй шилжүүлэхээр болж магадгүй байна.

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …