Н.Энхбаярыг өмгөөлөх дөрвөн өмгөөлөгч саналаа ирүүллээ

1443513106560a43128b80a

Авлигатай тэмцэх газраас 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “…сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгч… өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэн Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг Монголын Хуульчдын холбоонд хүргүүлсэн.

Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос гаргасан мэдээллийн хүрээнд иргэн Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах хүсэл, сонирхлоо нэр бүхий 4 өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгч илэрхийлээд байна. Ингэснээр иргэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжтой боллоо.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙД А.А.КОЗЛОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын …