“Рио 2016”: Олимпийн нээлтээс татгалзсан алдартнууд

Бразилийн Рио Де Жанейро хотноо өнөөдөр XXX удаагийн зуны олимп эхлэх билээ. Олимпийн нээлтийн үеэр олон орны удирдагчид, соёл урлагийн алдартнууд оролцож, баг тамирчдаа дэмждэг уламжлалтай билээ. Тэгвэл олимпийн нээлтэд оролцохоос татгалзсан алдартнуудын мэдээллийг “www.dailymail.co.uk” нийтэлжээ. Бразилийн хэвлэлүүд “Алдартнуудын ихэнх нь зика вирусаас эмээж байна” хэмээн бичсэн байна.

Дэниэл Крэйг

 

 

“Жеймс Бонд” цувралын од Британийн нэрт жүжигчин  Дэниэл Крэйг Риогийн олимпийн нээлтийг үзэхээс татгалзсан байна.

 

Николь Кидман

 

 

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман олимпийн нээлтийг үзэхээс татгалзсан шалтгаанаа “Зураг авалттай зэрэгцсэн” гэж тайлбарлажээ.

 

Леброн Жеймс

 

 

“NBA”-ийн супер од “Рио”-гийн олимпт оролцохгүй.

 

Эдди Редмэйн

 

 

Нэрт физикч Стивен Хокингийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн“Амьдралын теором” кинонд бүтээсэн дүрээрээ өнгөрсөн онд алтан хүний эзэн болсон жүжигчин Эдди Редмэйн зика вирусээс болж олимпийн нээлтийг үзэхээс татгалзжээ.

 

Дэвид Бекхэм

 

 

Британийн алдарт хос Дэвид Бекхэм, Викториа Бекхэм нар олимпийн нээлтэд оролцож чадахгүй гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Уилъям

 

 

Зика вирусын халдвараас болж Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъям, гүнж Кейт Миддлтон нар “Рио”-гийн олимпийн нээлтийг үзэхээс татгалзжээ.

 

Харри

 

 

Мөн Британийн ханхүү Харри хүртэл олимпийн тоглолтыг үзэхгүй гэдээ мэдэгдэв.

 

Брэд Питт

 

 

Холливуудын алдарт хос Брэд Питт, Анжелина Жоли нар “Рио”-гийн олимпийг үзэхгүй гэдгээ мэдэгджээ.

 

 

 

shuud.mn

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …