Даншиг наадмын бөхийн барилдаан эхэллээ

olloo_mn_1468992062_danshig

Даншиг наадам өнөөдөр Хүй долоо худагт эхлээд байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Даншиг наадам–Хүрээ цам”-ын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.

Бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдах юм.

Даншгийн арслан Р.Пүрэвдагва, заан Б.Гончигдамба, өсөх идэр начин Ц.Содномдорж, Э.Энхбат тэргүүтэй 256 бөх барилдаж байна.

Мөн тавын даваанаас эхлэн Даншигийн Начин, Заан,  Арслан зэрэг цол олгоно. Наадмын түрүү бөхийн бай, шагнал нь Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн байтай адил буюу 15 сая төгрөг байх аж.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …