4, 5-хан жилийн өмнө 1250-тай байсан ам.долларын ханш яагаад ингэж чангарав. Тухайн үеийн мэдээ материалуудыг сөхөхөд ам.доллар 1267 төгрөгтэй тэнцэхэд иргэд олон нийт ихэд сандралдаж байж. Харин одоо ам.доллар он тоололтой уралдаж улмаар давчихаад байна. Өнөөдөр нэгхэн ам.доллар 2132 Монгол төгрөгтэй тэнцэж байна. Үүний буруутан нь хэн бэ. Нөгөө л Н.Золжаргал буй заа.
Монгол банкийг самарсан Н.Золжаргал буюу Х.Баттулга, А.Гансүхийн татаасаар Монгол банкны ерөнхийлөгч болсон нь
Өнгөрсөн дөрвөн жилийг гаднын үнэтэй зочид буудлуудад “үе мултарсан” мисс охидтой тансаглаж өнгөрүүлсэн гэх Н.Золжаргал Монгол банкинд хэрхэн шургалав. Ардчилсан намын хүчирхэг бүлэг гэгдэх Х.Баттулгын фракцид харьяалагддаг Н.Золжаргал Х.Баттулгатай эртний найзууд. Н.Золжаргал 1991 онд Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал болсон даруйдаа найз Х.Баттулгыгаа хувьцааны бизнест татан оруулж улмаар одоогийн “Баянгол” зочид буудлыг худалдан авахад нь тусалж байжээ.
Харин Н.Золжаргалыг Монгол банкны ерөнхийлөгчөөр болоход Х.Баттулгаас илүү А.Гансүх ихээхэн ажилласан. Мэдээж Х.Баттулга А.Гансүхийг, А.Гансүх УИХ-ын даргын зөвлөхийн хувиар УИХ-ын дарга З.Энхболдыг ятгаж, З.Энхболд Н.Золжаргалыг Монгол банкны ерөнхийлөгчөөр тавьсан. Ингээд “халаасны хүн”-ээрээ төрийн мөнгөний авдрыг хариуцуулж авсан “ардчилагчид” өнгөрсөн дөрвөн жил ёстой нэг дураараа загнаж, дунд чөмгөөрөө жиргэсэн. Юун нөгөө хариуцлага, Монгол банкийг Ардчилсан намын дуртай үедээ гараа дүрдэг мөнгөний сейф болгон хувиргаж, ам.доллар 2000 төгрөгт хүрвэ огцорно гэж байсан Н.Золжаргал ам.доллар 2000 аль хэдийнэ давж 2100-д хүрчихээд байхад “буудалдсаар” л байв.
Хонконг, Сингапурын хэт үнэтэй зочид буудлуудыг бүгдийг нь “дуусгасан” гэх Н.Золжаргал унтаад сэрэхийн хооронд 4 сая төгрөг /улсын мөнгө/-өөр тоглож байв
Гадаадын тансаг зочид буудлуудад ганцхан шөнийн 4 сая төгрөгөөр хонож байсан Н.Золжаргалын энэ мэт тансаглал, дураар авирлалт туйл болсон гэхэд болно. Монгол банкийг бие даасан хараат байгууллага өнгөрсөн дөрөвхөн жилийн дотор ашиг л олж байвал хууль зөрчсөн ч хамаагүй арилжааны банк болон хувирсан юм. Монгол банк хэмээх төрийн байгууллагыг улстөрийн нэг нэгж, хөрөнгөлөг вант улс болгосон Н.Золжаргал дур мэдэн байгууллагын хөрөнгөнөөс 3.7 тэрбум төгрөгийг доор ажилладаг “хурган” дарга нартаа орон сууцны дэмжлэг нэрийн дор 50 , 100 саяар нь бэлэг болгон өгсөн байдаг.
Үүнийг нь УИХ-ын гишүүн асан Г.Уянга олон нийтэд мэдээлж, АТГ-д өгсөн ч “том артай” Н.Золжаргалыг яавал гэж дээ, тэгсхийгээд аргалаад өнгөрсөн. Одоо Монгол банкны үе үеийн ерөнхийлөгчдөөс хамгийн муу ажилласан хэмээгдээд буй Н.Золжаргал ажлаа хүлээлгэн өгөхдөө УИХ дээр ирж ажлаа ч тайлагналгүй зугтсан. Монгол Улсын эдийн засгаар, ард түмний амьдрал ахуйгаар тоглочихсон хүнээс ял асуудаггүй юм аа гэхэд ингээд зүгээр явуулчихаж боломгүй, дуудаж авчраад ажлыг нь тайлагнуулдаг болмоор. Эс бөгөөс энэ мэт хийсэн “гай”-нуудыг нь тоочоод дуусахгүй “эдийн засгийн алуурчдыг” төрд дахин ойртуулдаггүй болмоор байна.
Н.Золжаргалын хоноглосон хэт үнэтэй зочид буудлуудаас
Төгс