ШУТИС-ийн төлбөр 10-13 хувиар нэмэгдэнэ

   tis_surguuli-middleӨнөөдөр 11 цагаас “Mongol news” мэдээллийн төв дээр МОХ-ноос энэ жил их дээд сургуулиудын сургалтын төлбөр хэрхэн нэмэгдсэн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд МОХ-ны дэд ерөнхийлөгч Д. Батчулуун,Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга А.Азжаргал, ОНХ хэлтсийн дарга Б.Батжаргал, төсөл хөтөлбөр хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Санчирбаатар нар тус холбоонд тулгамдаж байгаа гол асуудал болох энэ жил сургалтын төлбөрөө нэмж байгаа зарим их дээд сургуулиудын талаар мөн оюутны нийтийн тээврийн тасалбар, виза карт наалтны талаар мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө. Тус холбооноос судалснаар хамгийн сүүлд өчигдрийн байдлаар ШУТИС төлбөрөө 10-13 хувиар нэмэхээр тогтсон бөгөөд бусад сургуулиуд албан ёсоор тогтоогоогүй байгаа гэнэ. Мөн МУИС  анхдугаар удирдах зөвлөлийн хурлаараа сургалтын төлбөрөө 50 хувиар нэмэх шийдвэр гаргачихаад байгаа гэнэ. Энэ нь шууд утгаараа 1 сая 300 мянган төгрөгний 50 хувь гэхээр тус сургуулийн төлбөр 2 сая руу дөхөж байгаа бололтой. Харин хувийн хэвшлийн сургуулиудаас ҮБТДС төлбөрөө 950 мянгаас 1 сая 100 мянга болтол нэмсэн байна. Тэгэхээр энэ тал дээр тус холбооны зүгээс дахин удирдах зөвлөлийн хурлаа хийнэ гэдгээ мэдэгдлээ. МОХ-ны хувьд төрийн өмчийн их сургуулиуд дээр өөрийн гэсэн удирдах зөвлөлтэй байдаг ба ганцхан ШУТИС дээр байдаггүй гэнэ. Энэ төлөөллүүдээрээ дамжуулаад сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх талаар шаардлага хүргүүлж байгаа аж. Өнгөрсөн жилийн хувьд цалин тэтгэвэр нэмэгдсэнтэй холбогдуулаад их дээд сургуулиуд төлбөрөө 11-50 хувьд хүртэл нэмсэн. Харин энэ жилийн хувьд тийм юм байхгүй учир бидний зүгээс оюутны төлбөр нэмэгдэх шаардлагагүй хэмээн үзэж, тус шаардлагыг хүргүүлж байгаа гэдгээ МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун онцолсон юм. Энэ жил Орхон, Отгонтэнгэр их сургуулиуд төлбөрөө нэмэхгүй ажээ.

Эх сурвалж:www.aravt.mn

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …