“Хүн загас” Майкл Фелпс олимпийн 22 дахь алтан медалиа хүртлээ

527-1470970906105530267_RIO_DE_JANEIRO_BRAZIL_-_AUGUST_11__Michael_Phelps_of_the_United_States_celebrates_winn-large_trans++M37qcIWR9CtrqmiMdQVx7Pgj0Otr0qRxBYtoTLJSaaQ_0
АНУ-ын домогт усанд сэлэгч Майкл Фелпс Олимпын 22 дахь алтан медалиа хүртлээ
Тэрбээр “Рио-2016” зуны Олимпын наадмын эрэгтэйчүүдийн 200 м-ийн холимог сэлэлтийн ганцаарчилсан төрөлд өчигдөр түрүүлсэн байна. Алдарт сэлэгч 200 м-ийг 1 минут 54.66 секундэд туулжээ.
Үүний өмнө тэрбээр эрэгтэйчүүдийн 200 м-ийн чөлөөт сэлэлт 4×100 м болон 4×200 м-ийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд түрүүлэн олимпын 19, 20 болон 21 дэх алтан медаль хүртсэн билээ.
Ингэснээр Фелпс спортын түүхэнд олимпын 22 алтан медальтай цорын ганц тамирчин боллоо. Олимпоос 10-аас олон алтан медаль хүртсэн тамирчин түүнээс өөр байхгүй. Тэрбээр олимпоос нийтдээ 26 медаль хүртээд байна.
Төгс
Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …