Зуны олимпийн наадмыг зохион байгуулахад цаг уурын нөхцөл байдал, өөрчлөлт сөргөөр нөлөөлж эхэллээ. Тиймээс олимпийн наадмыг зохион байгуулагчид эрсдэл багатай хотуудыг хайж эхэлсэн байна. Тухайлбал, Бээжингийн олимпоор агаарын бохирдол оролцогчдын санааг зовоож байсан бол Риогийн олимпоор тамирчид, үзэгчид зиканд л хамгийн их анхаарлаа хандууллаа. Мөн хэт халалт ч бас тамирчдыг амжилт гаргахад сөрөг нөлөөлж байна гэж үзжээ.
Тиймээс хамгийн тохиромжтой, сэрүүн уур амьсгалтай хотуудыг хайж, найман хотыг одоогоор тодруулаад байгаа аж. Судалгааны дүнг “THE LANCET” сэтгүүлд нийтэлсэн байна. Нийтлэлд дурьдсанаар, олимпийн наадмыг зохион байгуулж чадахуйц сэрүүн цаг ууртай хотуур дэлхийн бөмбөрцгийн 543 хотоос Санкт- Петербург, Рига, Бишкек, Улаанбаатар, Калгари, Ванкувер, Сан-Франциско гэсэн найман хот тодорчээ. Үүний дараа Ервопын 25 хот байгааг судалгаагаар мөн тогтоосон гэнэ.
Ямартай ч, эхний найман байранд байгаа хотуудаас Монгол Улсын нийслэл Улаанбаатарыг Олимпийн наадам зохион байгуулахад хамгийн тохиромжтой цаг агаартай хот гэж үзсэн тухай News.Berkeley.Edu сайтад дурьджээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
