АН-ын үед алдагдсан мөнгөний араас мөшгиж эхэллээ

fdbbdeb1-e1af-4afb-b5b1-917e15a0ef85
МАН-ын тэргүүлсэн “Мэргэжлийн” Засгийн газраас АН-ын үед хэрэгжүүлж байсан “Сайн” гэх тодотголтой бүхий л төсөл, хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан. Мөн Засгийн газрын зүгээс АН-ын үед зарцуулалтын тайлан нь гаргаагүй, хаашаа оруулсан нь тодорхойгүйгээр төсвөөс алга болсон мөнгөний “эрэл”-д гарч хариуцлага тооцохоор болоод байгаа аж.
Үүний хүрээнд хамгийн эхэнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хууль бус үйлдлүүдийг нь хангалттай ярьсан Хөгжлийн банкинд шалгалт оруулж захирал, ТУЗ-ийг нь өөрчлөх тухай яригдаж эхэллээ. Өмнөх парламентын үед УИХ дахь МАН-ын бүлгээс Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг томилж Хөгжлийн банкийг шалгахад, маш олон ноцтой зөрчил илэрч байсан. Гэсэн ч Ардчилсан нам эрх барьж байсан учраас энэ банкны хууль бус, хуудуутай үйлдлүүд тэгсхийгээд өнгөрсөн.
Тэгвэл дээрх ажлын хэсэгт Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нарын гишүүд ажиллаж байсан юм. Тэгвэл өдгөө Монгол Улсын мөнгө санхүүг барьж буй “Увсынхан” асуудалд бодитой хандаж, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, зардлыг багасгах, хянах, хумих бодлого барихаас гадна АН-ын үед сураггүй болсон мөнгөний мөрөөр мөшгиж эхэлжээ.
Нинж
Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …