Бид машиныхаа хэрэглээний зардал болох шатахууны үнэ, засвар үйлчилгээний төлбөр, даатгалын зардал гэх мэт зардлуудыг төлөхөөс өөр аргагүй ч жолооч та машиндаа хэрхэн анхаарал тавихаас шалтгаалан хэрэглээг нь уртасгаж болдог. Хэдэн жил болоод л машинаа солих шаардлага гаргаж байснаас машиныхаа хэдхэн зүйл дээр анхаарал тавин хэвээр нь байлгах 10 зөвлөгөөг танд хүргэж байна.
1.Агаар шүүгч
Ихэнх жолооч нар машиныхаа тос болон тосны шүүгчийг байнга солиж байх шаардлагатайг мэддэг ч бусад шингэн болон шүүлтүүрүүдийг ч байнга сольж байх хэрэгтэйг тэр бүр анзаардаггүй. Жишээлбэл агаар шүүгчийг солиж байх нь таны машин шатахуун бага зарцуулах бөгөөд хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгадаг байна.
2.Хөргөх шингэн
Машины хөргөх системийг арчилж байх нь тос тосоолоо сольж байх шиг чухал юм. Хөргөх системийн гэмтэл нь хөдөлгүүрийг “хайлуулж” болох тул таны машинд маш том гэмтэл үүсгэж болох талтай. Урьдчилан сэргийлж хөргөлтийн системээ арчилж байх нь таны мөнгийг хэмнэх боломжтой юм.
3. Дугуйны даралт
Дугуй нь машины хамгийн хайнга хаяагдсан хэсэг юм. Ихэнх хүмүүс машины дугуйны даралтын байх хэмжээнд нь анхаарал тавидаггүй нь машинд муугаар нөлөөлдөг гэдгийг төдийлөн мэддэггүйтэй холбоотой. Дугуйны даралт нь байх хэмжээнээсээ зөрвөл машины эвдрэл ихсэхээс гадна шатахуун ихээр зарцуулдаг байна. Гэхдээ хамгийн чухал нь аюулгүй байдал юм.
4. Оношилгоонд тогтмол оруулах
Та ямар нэгэн өөрийнхөө итгэдэг засварын газар эсвэл засварчныг олоод тэр нэг газартаа машинаа байнга үзүүлж байх нь танд ашигтай. Учир нь бид өвдөх болгондоо өөр өөр эмчид очиж үзүүлээд байдаггүй шүү дээ. Тийм болохоор нэг засварчнаар машинаа засуулж байх нь таны машиныг илүү сайн мэдэрч засаж байх болно.
5.Машиндаа шалгалт хийж байх
Та одооноос эхлэн машиндаа үе үе шалгалт хийж байхыг зөвлөж байна. Машинаа тойруулан ажиглаж, дугуйний хий адил хэмжээтэй эсэх болон хамраа сөхөж резин холойнуудыг шалгах мөн бүх гэрэлтүүлэг ажиллаж буй эсэхийг шалгахад ердөө л 5 минут хүрэхгүй хугацаа зарцуулагдна. Энэ нь таны машинд гарж болох эвдэрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх нэг хэлбэр юм.
6.Хянах самбарын анхааруулах гэрэл
Хэрвээ машины тосны даралт, хөргөх систем эсвэл дугуйны даралтанд ямар нэгэн асуудал гарахад хянах самбар дээр анхааруулах дохио өгдөг билээ. Гэвч ихэнх хүмүүс тэр дохионуудыг анзаардаггүй эсвэл анзаарсан ч анхаарал тавидаггүй байна. Тийм ч учраас машин үйлдвэрлэгчид хянах самбарын анхааруулах гэрлийг “тэнэгүүдийн” гэрэл гэж нэрлэсэн ба хүмүүсд ямар нэгэн асуудал машинд гарсныг анхааруулах гэж хийжээ.
7. Хуваарь гаргах
Хэрвээ та анзаарсан бол таны машины заавар дээр оношилгоонд оруулж байх хуваарь байдаг ч нэг засварчнаар машинаа засуулж байх давуу тал нь дараагийн ээлжинд юу солиулах болсоныг тэд мэдэж байдаг нь юм. Хэрвээ өөр өөр газар очиж машинаа янзлуулбал тэд юуг нь солисон мөн ямар үйлчилгээ машинд хэрэгтэй болох талаар мэдэхгүй тул танд зөв зөвлөгөө өгж чадахгүй б магадгүй.
8. Ухаалаг жолоод
Та машинаа яаж жолоодож байгаагаас шалтгаалан таны машин болон шатахуун тань хэр хурдан дуусах нь шалтгаалж байдаг. Огцом хурд авах эсвэл огцом зогсох зэрэг үйлдлүүд нь машин хэвийн хэмжээнээсээ илүү их шатахуун зарцуулаад ч барахгүй дугуй хурдан элэгдэх мөн хөдөлгүүр болон тормосны системд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
9. Цэвэрхэн байдал
Машиныг шинээр нь харагдуулах бас нэг нөхцөл нь тогтмол угааж өнгөлж байхаар ч тогтохгүй дотор салоныг ч мөн цэвэрлэж байх шаардлагатай юм. Машиндаа үнэртүүлэгчгүйгээр цэвэрхэн үнэртэй байлгахад цаг гаргаж байхыг мөн хөлийн гишгүүрийн хэвсийг тогтмол тоос сорогчоор цэвэрлэж байхыг зөвлөж байна. Хэрвээ машиндаа ямар нэгэн толбо гаргах зүйл асгавал тэр дор нь цэвэрлэж байх нь удааж байгаад арилгах гэж оролдсноос хурдан арилдагыг мэдэхэд илүүдэхгүй.
10. Гадна арчилгаа
Хамгийн чухал зөвлөгөө бол машинаа хадгалахдаа гражинд эсвэл тусгай хамгаалалтийн бүрээсээр бүтээж байх юм. Гадаа нарны гэрэлд машиныг удаан байлгах нь гадаад өнгө төрхийг хурдан гандуулдаг бөгөөд бусад жижиг зураасууд гарах нь элбэг байдаг.
Дээрх зөвлөгөө танд хэрхэн машинаа урт наслуулах талаар ч зогсохгүй мөн хэрхэн зөв арчилж шинэ дүр төрхийг нь удаан хадгалах талаар ойлголт өгсөн гэдэгт найдаж байна. Мэдээж машин техник гэдэг бол мөнхийн эд биш нь ойлгомжтой ч гэхдээ зөв арчилгаа нь түүнийг удаан эдлэх нэг шалтгаан болдог.