Дэлхийн II дайны үед Өмнөд Солонгосыг “эмсийн улс” болгосондоо 1 сая иен хандивлана

c6eecf88b4eccf476dc7bae13a09e217original

Япон Улс Өмнөд Солонгос Улсад 1 сая иен хандивлахаар болжээ. Гэхдээ энэхүү мөнгийг Японы Засгийн газар Өмнөд Солонгосын Засгийн газарт шууд өгөхгүй бөгөөд тус улсын “Хуахэчиюу” санд хандивлах юм байна. “Хуахэчиюу” нь Японы колончлолын үед тус улсын цэргүүдийн хүчирхийлэлд өртөж, бие сэтгэлээрээ хохирсон өмнөд солонгос эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах сан юм.

Өмнөд Солонгосын зүгээс Дэлхийн II дайны үед япон цэргүүдийн хүчирхийлэлд өртсөн өмнөд солонгос эмэгтэйчүүдээс Японы Засгийн газрыг уучлалт гуйж, нөхөн төлбөр төлөхийг шаардаж байгаа бөгөөд олон жил үргэлжилсэн энэ шаардлагын дараа сая нэг юм Токиогийн эрх баригчид “нөхөн төлбөр” болгож 1 сая иен шилжүүлэхээр болжээ. Тэгвэл Өмнөд Солонгосчууд “Бид Японы Засгийн газраас албан ёсоор уучлалт гуйхыг олон жил шаардсан. Уучлалт гуйхгүй бол 1 сая иений хандивыг авахгүй” хэмээн мэдэгджээ. Ямартай ч, Японы Засгийн газрын зүгээс Өмнөд Солонгосын “Хуахэчиюу” санд энэ сарын сүүлээр 1 сая иен шилжүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Тэгвэл энэ мөнгийг Өмнөд Солонгос Улсын Засгийн газрын эрх мэдэл бүхий алба тушаалтан “Японы Засгийн газар 1 сая иен Хуахэчиюу санд хандивлаж байгаа нь нэг ёсондоо хохирогч эмэгтэйчүүдэд төлж байгаа нөхөн төлбөр болно” гэж тодотгосон байна. Нөгөөтэйгүүр Өмнөд Солонгосын хохирогч эмэгтэйчүүдийн холбоо болон тэднийг дэмжигч олон нийтийн байгууллагууд уг мөнгийг авахыг эсэргүүцэж, Японы Засгийн газрыг албан ёсоор уучлалт гуйлгуулж, бие сэтгэлээрээ хохирсон эмэгтэйчүүдийн зовлон асар их хэмээн мэдэгдээд байгаа аж.

Дэлхий II дугаар дайны үед Япон Улс зэвсэгт хүчин буюу армид алба хаагч эрчүүдийнхээ “биологийн хэрэгцээ”-г Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрээс хангадаг байсан юм. Энэ асуудал одоо ч Өмнөд Солонгос, Японы улсуудын дунд эмзэг сэдэв хэвээр байгаа юм. Саяхан Өмнөд Солонгосын нэгэн улстөрч “Дэлхийн II дайны үед Япон Улс манай улсыг улсаар нь эмсийн хүрээлэн болгосондоо уучлалт гуйх ёстой хэмээсэн” нь ихээхэн шуугиан дэгдээж, тухайн улстөрчийг олон нийтээс уучлалт гуйхад хүргэж байв. Хэдийгээр уучлалт гуйх ёстой хэмээсэн нь зөв ч олны ярих дургүй сэдвийг улстөрч хүн байж ил тодоор хөндөж, олон нийтийг таагүй байдалд орууллаа, цаашлаад улс орноо доромжиллоо хэмээн тухайн улстөрчийг ихэд хатуугаар шүүмжилсэн удаатай.

Ямартай ч, хоёр орны хооронд “Тайтгаруулагч эмэгтэйчүүдийн асуудал” хэмээн ярилцдаг дээрх сэдвийг ингэж ил тодоор хөндөж, олон нийтэд зарласан нь тухайн улстөрчид ихээхэн том сургамж болсон нь гарцаагүй.

Төгс 

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …