АН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардлаа

gfhfghf

УИХ-ын хурал дахь АН-ын бүлгээс дараах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Шаардлага хүргүүлэх тухай

Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нар улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний нийлүүлэлт, банкны системийн эрсдэл, гадаадын хөрөнгө оруулалт, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц, улсын өр, нэгдсэн төсөв, хууль бусаар санхүүжүүлсэн хөрөнгө, улсын нэгдсэн төсвийн зардлын санхүүжилтийн талаар мэдээлэл, мөн Монголбанкны Ерөнхийлөгч төв банкны валютын нөөцийн талаар тус тус мэдэгдэл хийсэн.

 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг дээрх мэдээллийг тооцоо судалгаагүй, бодит үнэнд нийцээгүй, нэг талыг барьсан, хууль зөрчсөн, эдийн засагт сөрөг нөлөөтэй, иргэдийг төөрөгдүүлсэн, гадаад дотоод хөрөнгө оруулалтад ноцтой хохирол учруулсан үйлдэл гэж үзэж байна.

Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдэл хийсний дараа 24 цагийн дотор Чингис бондын өгөөж 5.42%-иас 5.71% болж 5.4%-иар муудаж, үнэ нь 98.26-гаас 97.87 болж буурсан бол Сангийн сайдын мэдэгдлийн дараа 24 цагийн дотор бондын өгөөж 5.93%-иас 8.41% болж 42%-иар муудаж, бондын үнэ 97.62-оос 94.50 болтлоо буурсан. Эдгээр мэдэгдэл гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050-иас 2237 болж 180 гаруй төгрөгөөр огцом сулраад байна.

Иймд доорх асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулахыг шаардаж байна. Үүнд:

  1. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг бууруулж, зардлыг нэмэгдүүлж байгаа тухай
  2. Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын мэдэгдэл болон хууль бус үйлдэл нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа тул тэдэнтэй хариуцлага тооцох тухай
  3. Нийгэм, эдийн засагт үүсээд буй хүндрэлтэй байдлыг яаралтай авч хэлэлцэн, Улсын Их Хурлаас шийдвэр гаргаж, арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
  4. Бий болсон эдийн засгийн хүндрэл, нөхцөл байдлаас гарах төсөл хөтөлбөр, бодлогуудыг хэлэлцэн Улсын Их Хурлаас шийдвэр гаргах

 

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …