Монгол Улс инновацийн индексээр 55 дугаар байрт жагсчээ

527-14713979621
Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн инновацийн индекс”-ийн энэ жилийн тайланд Швейцарь Улс дахин нэгдүгээр байранд оржээ.
Тус байгууллага патентуудын тоо болон бусад шалгуур үзүүлэлтүүдэд тулгуурлан жил бүр улс орнуудыг инновацийн үйл ажиллагаагаар нь жагсаадаг.
Тэгвэл Монгол Улсын хувьд өнгөрсөн онд инновацийн индексээр 66 дугаарт бичигдэж байсан бол энэ жил 55 дугаарт байрт жагссан байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас энэ жилийн тайландаа дэлхийн 128 улс орныг хамруулсан бөгөөд Швейцарь Улс зургаа дахь жилдээ дараалан түрүүлж, Монголын 11 байр урагшилсан амжилт үзүүлээд байна. Ямартай ч, шинэ санаачилга гарган шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээ нэвтрүүлэх нь улс орны эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц үзүүлдэг гэдгийг ДОӨБ-аас онцолсон.
Сонирхуулахад, энэ оны жагсаалтад Швед Улс хоёрдугаар байрт орсон бол Их Британи Улс гуравдугаар байрт жагсчээ. Харин Сингапур Улс Азийн орнуудаас дундаас хамгийн дээгүүр буюу зургадугаар байрт жагсчээ.
Тэгвэл манай урд хөрш Хятад Улс томоохон амжилт үзүүлж, урьд урьдынхаасаа хамгийн дээгүүрт буюу 25 дугаар байрт орж ирсэн байна.
Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …