Хөгжлийн банкны удирдлагуудыг солилоо

fdbbdeb1-e1af-4afb-b5b1-917e15a0ef85

Засгийн газрын өнгөрөгч лхагва гаригийн шийдвэрээр Хөгжлийн банкны удирдлагуудыг солилоо. Тухайлбал, тус банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг ажлаас нь чөлөөлж, түүний ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Даажамбыг томилсон байна. Мөн тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг чөлөөлж, оронд нь Б.Батбаярыг томилжээ. Үүнээс гадна Засгийн газар өнгөрөгч лхагва гаригийн хуралдаанаараа Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойшхи үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Тэгэхээр тун удахгүй уг банктай холбоотой таагүй мэдээллүүдэд эрх баригчдын зүгээс олон нийтэд хариулт өгөх буй заа.

Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …