Ерөнхийлөгчийн “хүн” Хятадад Элчин сайдаар томилогджээ

adc190322a9cf6aaoriginal

Ардчилсан намын үед Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж басхүү Ц.Элбэгдоржийн тусгайлсан захиаг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд өгөхөөр Пхеньяныг зорьж Ерөнхийлөгчийн даалгасан ажлуудыг амжилттай биелүүлж явсан Д.Ганхуяг Засаг солигдохтой зэрэгцэн ГХЯ-ны дэд сайдын албан тушаалаасаа буусан. Тэгвэл тэрбээр Бүгд найрамдах Хятад ард улсад Элчин сайдаар томилогджээ. Өчигдөр Монгол Улсаас БНХАУ-д суух шинэ Элчин сайд Дамбын Ганхуяг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсныг өмнөд хөршийн хэвлэлүүдэд дурджээ. Ямартай ч, Д.Ганхуяг Хятадын ГХЯ-ны Ёслолын газрын орлогч дарга Ү Жянхаод итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, шинэ хичээлийн жил буюу 9 сарын 1-нээс шинэ албандаа очсон байна.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …