Бээжин хотын метронд “Бизнес ангилал” бүхий үйлчилгээ шинээр нэмэгджээ

90f134dd8c6fa228e7c1e6c8ca061f00

Хятад улсын Бээжин хотын метроний 11-р чиглэлд нэг сарын өмнөөс эхлэн “Бизнес ангилал” бүхий метро үйлчилж эхэлжээ.

   Арван нэгдүгээр чиглэлийн метро нь нийтдээ найман ширхэг вагонтай ба үүний хоёр ширхэг вагоныг зөөлөн суудлаар тоноглосон ба ингэснээр зорчигч тус бүр сандал дээр сууж тухтай үйлчлүүлээд буух үйлчилгээ авч байхаар зохицуулагдсан байна.

    “Бизнес ангилалын метро”-гоор үйлчлүүлэх тасалбар, энгийн метроний тасалбараас 3 дахин их үнэтэй ажээ.

     Энэ тухай холбогдох байгууллагын ажилтан хэлэхдээ “Метроний 11-р чиглэлд өдөрт дунджаар 230-300-н мянган иргэн үйлчлүүлдэг ба тэдгээрийн 12% нь “Бизнес ангилал”-ын метрогоор үйлчлүүлж байгаа. Хэдийгээр зарим нэгэн иргэн уг үйлчилгээг эсэргүүцэж байгаа ч бидний хувьд үйлчлүүлэгчдийнхээ санал, хүсэлтийг үндэслэсэн ” гэж хэлжээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …