Төв аймгийн Заамар сумын нутгаас өнгөрсөн долоо хоногт Орхон аймгийн харьяат хоёр залуу 5,3 кг цул алт олсон гэнэ.
Тодруулбал залуус “Алтан Дорнод Монгол” компанийн олборлолт явуулж байгаад зогсоосон уурхайгаас уг алтаа олсон аж. Өмнө нь ийм том хэмжээтэй цул алт Заамраас олдож байгаагаагүй бөгөөд анх удаа олдсон цул алтаа 360 сая төгрөгөөр үнэлээд байгаа гэнэ.
Мөн цагдаа нар тус алт олдсон газрыг нинжа нарын дайралтаас хамгаалан хүчлэн хамгаалалтад авсан байгаа гэнэ.
Г.Сонор.ugluu.mn