Гадаад иргэдийн паспорт дээр хуурамч тамга дарж сунгалт хийж, мөнгө залилсан этгээдүүд саатуулагджээ

AKR20160901073800065_03_i.jpg

   Өмнөд Солонгосын цагдаагийн газраас тус улсын иргэн 59, 66-настай Ким, Пак нарыг саатуулжээ.

   Тэдгээр нь 2014-2016 онуудад гадаадын дөрвөн орны 24-н иргэнийг хууран мэхэлж 70-н сая вон завшсан хэрэг үйлдсэн байна.

    Гэмт этгээдүүд юуны өмнө Солонгосын хөдөө орон нутгуудад байрладаг бөгөөд олон тооны гадаадын иргэд ажиллуулдаг газар тариалан, хүлэмжийн аж ахуйтай компанид ажилд ордог байна.

    Дараа нь тухайн компанийн Солонгос захиралд хандан “Манай дүү Цагаачлалын албанд ажилладаг. Тиймээс танайд ажилладаг гадаадын иргэдийн визийг 2-3 жилээр сунгаж өгөх боломж байна” хэмээн хууран мэхэлж иргэн тус бүрээс 600-н мянган воноос гурван сая хүртэлх вон авдаг байжээ.

     Улмаар Цагаачлалын албаны сунгалтын тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн тамгыг гадаадын иргэдийн паспорт дээр дарж буцаан өгдөг байсан ба эдүгээ Тайланд улсын 18, Камбожийн 3, Шри-Ланкийн 2, Балбын 2 иргэн тэдний хохирогч болсон байна.

     Үүнтэй холбогдуулан Цагдаагийн газраас “Гадаадын иргэдийн паспорт дээр дарсан визний хугацааг сунгахын тулд тухайн иргэн заавал өөрийн биеэр Цагаачлалын албанд очиж хүсэлт гаргадаг. Тиймээс энэхүү сунгалтыг хэн нэгэн этгээд танил талаараа дамжуулан хийх боломжгүй. Хэрвээ танд ийм санал тавьбал та цагдаагийн газрын 112 тоотод мэдэгдэнэ үү” гэж мэдээллэсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …