БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам. долларын буцалтгүй тусламжаар баригдах Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн шавыг тавьх ёслол 9-р сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод боллоо. БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны Худалдааны зөвлөх Сүнь Вэйрэнь, МУ-ын УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Энх-Амгалан, УИХ-ын Гишүүн Ундрам, УИХ-ын Гишүүн Цогзолмаа, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Мөнгөнчимэг, МУ-ын Ерөнхий сайдын Зөвлөх Түмэнгэрэл, Төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын Төмөр замын барилгын 4-р групп компанийн Удирдах зөвлөийн дарга Жан Кэтуань нар болон холбогдох талын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцож, МУ-ын УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Энх-Амгалан, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Мөнгөнчимэг, Төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын Төмөр зөмын барилгын 4-р групп компанийн Удирдах зөвлөийн дарга Жан Кэтуань нар баярын үг хэллээ.
МУ-д хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй хүн байгаагын дотор 10 хувь нь хүүхэд байгаа юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулагдах нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүх асуудлыг шийдэж чадахгүй боловч урьдчлан сэргийлэх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх зэрэг талаар чухал үүрэг гүйцэтгэх юм байна.
Энэ тусламжийн төсөл бол сүүлийн жилүүд дэх Хятадын засгийн газраас МУ-д үзүүлсэн томхон тусламжийн төсөл болно.
Эх сурвалж: Хятадын Олон Улсын Радио