Иргэдийг үндсэн зээлээс нь түр хугацаанд чөлөөлөх боломж бий юу

Өнөөдөр манай улсад таван хүн тутмын гурав нь ямар нэгэн зээлтэй гэсэн тооцоо байдаг. Төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийн зээлдэж байгаа иргэдийн эргэн төлөлт хангалтгүй байгаа нь харамсалтай мэдээлэл. Энэ оны хагаст 37.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 576.5 мянган ажиллагчид нийгмийн даатгал төлөн ажиллаж байна. Нэг үгээр тогтмол ажлын байртай байна гэсэн үг. Харин цаана нь ажилгүй үлсэн хэдэн мянган иргэн зээлийн дарамтанд орж чанаргүй зээлийн асуудал мандаж байна.

3b90e0d0d245de4c247531c57ea7bbdoriginal

Ажил хийж байгаа иргэдийн цалинг харахад: -Эдгээр ажиллагчдын 28.1 мянга буюу 4.9 хувь нь 192.0 мян.төг хүртэлх цалинтай, 57.9 мянга буюу 10.1 хувь нь 192.0-300.0 мян.төг цалинтай, 100.8 мянга буюу 17.5 хувь нь 300,000-500,000 төг цалинтай, 205.7 мянга буюу 35.6 хувь нь 500,000-900,000 төг цалинтай, 103.2 мянга буюу 17.9 хувь нь 900,000-1,300,000 төг цалинтай, 24.3 мянга буюу 4.2 хувь нь 1,300,000 1,500,000 төг цалинтай, 56.5 мянга буюу 9.8 хувь нь 1,500,000 төгрөгөөс дээш цалинтай байна. Нийт нийгмийн даатгал төлж байгаа иргэдийн 9,8 хувь нь зээлээ төлж чадаж байна гэсэн үг. Бусад нь орон ипотекийн зээлийн дарамтанд амьдарсаар.

b7e63df10b34a5afb0a2c007c188059a

Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны наймдугаар сарын эцэст 12426.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 333.3 тэрбум төгрөг буюу 2.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 585.6 тэрбум төгрөг буюу 4.9 хувиар өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны наймдугаар сарын эцэст 1058.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 28.6 тэрбум төгрөг буюу 2.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 192.8 тэрбум төгрөг буюу 22.3 хувиар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэдлийн 8.5 хувийг эзэлж, өмнөх сарынхаас өөрчлөлтгүй, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 пунктээр нэмэгджээ.

olloo_mn_1457919411_or

Иргэдийн зээлийн өр сар бүрийн дарамт стресс үүсгэн эрүүл монгол хүнгүй болтлоо “өргөжин” байна. Үүний эсрэг авах арга хэмжээ нь банкууд зээлийн хүүгээ бууруулах эсвэл эдийн засаг сэргэж тогтвортой болтол зээлийн хүүг төлүүлэн үндсэн зээлнээс түр хугацаагаар чөлөөлөх шийдвэрт хүрэх, иргэдээс санал аван ажилтай, орлоготой болтлоо зээлийн хүүг төлж байхаар дахин гэрээлж болно. Чанаргүй зээлийн дарамтанд орсон иргэд стрессээс үүдэлтэй элдэв өвчинд өртөмтгий болж эрүүл мэндийн байдал доройтож цаашид зээлээ бүр төлж чадахгүйд хүрч байна.

Банкинд ч шүүхийн шийдвэрээр хураагдсан “зарагддаггүй” хэдэн үл хөдлөхөөс өөр эргэлдэх хөрөнгөгүй болж аль аль талдаа асуудал үүсгэж байна. Үүнийг газар дээр нь нөхцөл байдал ямар байгааг иргэдээс санал авч, УИХ-р шийдвэрлэх боломж байгаа эсэхийг  судлах хэрэгтэй ЭДИЙН ЗАСАГЧИД, АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ, БАНКНЫ ХОЛБОО, МОНГОЛ БАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД АА!

Б.Саран

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …