Их мөнгөтэй Монгол хүн Оросын хил дээр саатуулагджээ

untitled

ОХУ-ын Новосибирск хотын нисэх буудалд их хэмжээний бэлэн мөнгөтэй явж байсан Монгол Улсын нэгэн иргэнийг саатуулсан талаар Оросын хэвлэлүүд мэдээллээ.

Тэрбээр Бээжингээс ОХУ-ын тус хотод нисч ирсэн бөгөөд биедээ их хэмжээний бэлэн мөнгө авч явж буйгаа мэдүүлэх хуудастаа дурьдаагүй байна.

Түүнийг ямар зорилгоор их хэмжээнйи бэлэн мөнгө хууль бусаар хил давуулах гэж байсныг одоо шалгаж байгаа юм байна. Монгол Улсын иргэнийг энэ есдүгээр сарын 13-ний өдөр Новосибирск хотын “Толмачёво” олон улсын нисэх буудлаас гаалийн ажилтнууд баривчилсан байна. Түүний гар тээшинд 50 мянган ам.доллар байсан аж. Үүнээс гадна түүний биеэс 32 мянган рубль, 206 мянган төгрөг гарсан байна. ОХУ-ын Гаалийн тухай хуулиар биедээ 10 мянган ам.доллараас дээш бэлэн мөнгөтэй явж буй тохиолдолд үүнийгээ заавал мэдүүлэх хуудастаа дурьдах ёстой байдаг аж.

Харин 10 мянган ам.доллараас доош бэлэн мөнгөтэй явж буй тохиолдолд бөглөхгүй байж болдог аж. ОХУ-ын хуулиар их хэмжээний бэлэн мөнгө хууль бусаар хил давуулах гэж оролдсон тохиолдолд хил давуулах гэсэн мөнгөнөөс нь 15 дахин их мөнгөөр торгох юм уу албадан ажил хийлгэх, эсвэл 4 жил хүртэл хугацаагаар эрх чөлөөг нь хасдаг байна. Ямартай ч, энэ хэрэгт ОХУ-ын албаныхан эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна. Тэгэхээр манайхан энэ хэрэгт анхаарлаа хандуулж, иргэнийхээ асуудлыг судалж, ОХУ-ын холбогдох хүмүүстэй холбогдох биз ээ.

Төгс

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …