Жулиан Ассанж дуулиан дэгдээлээ

untitled

“Викилийкс” сайтыг үндэслэгч Австралийн иргэн Жулиан Ассанж маш ноцтой мэдээлэл цацлаа. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтонтой холбоотой мэдээлэл цацсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль улам бүр ширүүсч, тэрбумтан Дональд Трампын зүгээс Төрийн нарийн бичгийн дарга асан, Тэргүүн хатагтай асан Хиллари Клинтоны төрд ажиллаж байх үеийн хууль бус зүйлүүдийг илчлэхээр мэрийж буй.

Ингэхдээ Д.Трамп Оросын хакерчдаас тусламж авсан нь ч бий. Тэгвэл сонгуулийн үеэр цацагдсан Хиллари Клинтоныг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Лалын улсынханд зэвсэг худалдсан гэх мэдээлэл үнэн болохыг Жулиан Ассанж баталлаа. Энэхүү мэдээллийг Хиллари Клинтон удаа дараа няцааж байсан ч хэдхэн цагийн өмнө “Викилийкс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж үнэн болохыг баримттайгаар дэлгэлээ. Тэрбээр Хиллари Клинтоны Лалын улсынхантай байгуулсан зэвсэг худалдах гэрээг олон нийтэд үзүүлэв. Өдгөө энэ мэдээлэл Цагаан ордны тэргүүний төлөөх өрсөлдөөний хувь заяаг шийдэх хэмжээний том сенсаацийг АНУ-д үүсгээд байна. Тиймээс өрсөлдөгч Дональд Трампыг бага зэрэг тэргүүлж яваа Хиллари Клинтоныг дээрх мэдээлэл ялагдалд хүргэж магадгүй юм. Учир нь Лалын улсынханд зэвсэг зарсан асуудалд Америкийн ард түмэн маш ихээр бухимдаж байгаа аж.

Нөгөө талаас АНУ, тэр дундаа Барак Обамагийн Засаг захиргааны хүсэлтээр Швед, Британийн албаныханд баривчлагдахаас эмээж Англи дахь Эквапорын Элчин сайдын яаманд бүтэн дөрвөн жил бүгж буй Австралийн иргэн Жулиан Ассанж, Дональд Трамптай тохиролцсон байж магадгүй юм. Учир нь Жулиан Ассанжид Барак Обамагийн холбоотон, нам нэг Хиллари Клинтон АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох нь ашиггүй. Тиймээс Жулиан Ассанж, Дональд Трамп нар тохиролцсон байж болох юм. Магадгүй Дональд Трамп Ерөнхийлөгч болсон тохиолдолд Жулиан Ассанжийг АНУ-ын зүгээс шалгаж, мөрдөхөө зогсооно гэдэг амлалт өгсөн байх. Хэрвээ тийм зүйл болбол Их Британийн албаныханд баривчлагдахаас эмээн тус улс дахь Эквадорын Элчин сайдын яаманд дөрвөн жил бүгж, эрх чөлөөгөө хасуулсан Ж.Ассанжийн цор ганц хүсэл биелж, гадагшаа гарч болох юм.

Товчхондоо, Бүгд найрамдах намын төлөөлөл Дональд Трамп гарснаар Барак Обама болон түүний залгамжлагч Хиллари Клинтон нарын Ардчилсан намаас бүрдсэн АНУ-ын Засаг захиргаа үндсээрээ өөрчлөгдөх юм. Ингэснээр, АНУ-ын томоохон албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг дэлхий нийтэд дэлгэж, тус улсын өнөөгийн эрх баригчдад мөрдөгдөж буй Жулиан Ассанж өршөөгдөх бололтой. АНУ-ын Засаг захиргаанаас Жулиан Ассанжийг баривчлахаар хөөцөлдөж байгаа ч түүнд улсын нууцтай холбоотой мэдээлэл задруулсан хэргээр шууд ял тулгахаас цааргалж байгаа юм. Харин АНУ-ын холбоотон гэгддэг Швед Улсын зүгээс Ж.Ассанжийг улсад нь байхдаа хоёр эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр саатуулан шалгах хүсэлтэйгээ илэрхийлж, эрэн сурвалжлуулсны эцэст Британид байгаа нь тогтоогдсон. Улмаар Швед Улсын хүсэлтээр Британийн албаныхан Жулиан Ассанжийг баривчлахаар болж, Шведийн талд шилжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Гэвч Жулиан Ассанж Швед Улс өөрийг нь АНУ-д шилжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа юм. Ямартай ч, энэ бүхнээс зугтаж Их Британи дахь Эквадорын Элчин сайдын яаманд орж улмаар тус улсын баригчидтай нууц материалуудаар тохиролцсон гэгддэг Жулиан Ассанжид Эквадор Улс улстөрийн орогнол олгосон. Гэвч түүнийг Элчин сайдын яамнаас цухуйх төдийд баривчилна гэдгээ Их Британийн албаныхан мэдэгдсэн.

Түүнчлэн АНУ-ын холбоотон Австралийн эрх баригчид өөрийн иргэн Жулиан Ассанжийн асуудалд оролцохгүй, түүнийг өмгөөлөхгүй байгаа юм. Энэ бүхний эцэст, Жулиан Ассанж өөрийгөө томоохон эрсдэлд оруулж өөртөө боломж хайсан алхам хийсэн нь Дональд Трампыг Ерөнхийлөгч болгох байлаа. Тиймээс Ж.Ассанж, Хиллари Клинтоны тухай маш ноцтой мэдээллүүдийг дэлгэж, үүндээ: Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа АНУ-ын зэвсэг ачсан хөлөг онгоцнуудыг Катар Улс, Египетийн Лалын ахан дүүс хөдөлгөөнийхөн, Муаммар Каддафийн Засгийн газрыг түлхэн унагахад хүчин чармайлт гаргасан, найрсаг харилцаатай Ливийн босогчдийн бүлэг болон Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг түлхэн унагахаар “Аль-Кайда”-д хүргэх ажлыг эхлүүлжээ.

6

Түүний зөвшөөрлөөр эхэлсэн энэ ажлын хүрээнд АНУ-ын зэвсэг ачсан хөлөг онгоцууд дээрх маршрутаар явж, гэрээний дагуу зэвсгээ нийлүүлэх болон “Аль-Кайда” мэтийн босогчдын бүлгийг зэвсгээр санхүүжүүлж, заримдаа буцалтгүй тусламжаар тараагддаг байсан гэнэ. Бүр лавшруулбал, “Сирийн найзууд” хэмээх “Аль-Кайда” болон одоогийн Лалын улсын гишүүдээс бүрдсэн босогчдын бүлэг анх байгуулагдахад Хиллари Клинтон томоохон үүрэг гүйцэтгэсэн аж. “Аль-Кайда”-гийн гишүүдээс бүрдсэн энэ шинэ бүлэг өдгөө Лалын улс болтлоо өргөжин тэлж, Сири, Иракийн нутагт Ирак, Левантын лалын улс /товчоор Лалын улс/ гэгчийг байгуулснаа зарлачихаад байгаа билээ. Түүнчлэн Хиллари Клинтон 2012 онд Ливийн Бенгази хотод гарсан аймшигт террорист халдлага /энэ халдлагаар АНУ-ын Элчин сайд амь үрэгдсэн/-ын дараа 2013 оны эхээр олон нийтийн өмнө зэвсэг ачсан хөлөг онгоцуудын тухай юу ч мэдэхгүй хэмээн тангараглаж байжээ. Ямартай ч, Жулиан Ассанжид, Хиллари Клинтоныг Ливи, Сири, “Аль-Кайда”, “Лалын улс”-тай шууд холбогдож байсныг гэрчлэх 1700 гаруй цахим шуудан байгаа гэдгээ АНУ-ын Democracy Now /Өнөөгийн Ардчилал/-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

Төгс

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …