“Оюу Толгой” Компанийн Дэд бүтцийн цахилгаан, нарийн хэмжүүр, автоматикийн инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

3c6034d0ea6c23491629da3b8308e5b7

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, Хэмжил зүйн газраас үйлдвэрлэлийн хэмжил зүйг хөгжүүлэх, Оюу толгойн бүтээн байгуулалтыг хэмжлийн нэгдмэл байдал, хэмжлийн нарийвчлалаар дэмжих зорилгоор ОТ Компанийн Дэд бүтцийн Цахилгаан, нарийн хэмжүүр, автоматикийн инженер техникийн ажилтнуудад зориулсан “Эзлэхүүн зарцуулалтын хэмжүүрийн засвар тохируулга” сэдэвт захиалгат сургалтыг 09-р сарын 12-18-ны өдрүүдэд Оюу толгойн уурхайн үйлдвэрлэлийн байранд зохион байгуулав. Сургалтаар Хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах хууль эрх зүйн шаардлага, Ерөнхий хэмжил зүйн үндэс, усны тоолуурын бүтэц зохион байгуулалт, шалгах аргын стандартуудын онолын болон дадлагын хичээлийг зааж,  амжилттай дүн үзүүлсэн 10 ажилтанд усны тоолуурын засвар тохируулгын ажилтны эрхийг 2 жилийн хугацаатай олгов.

СХЗГ

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц …