Д.Дэмбэрэл ”Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн болох гэнэ

14526527075695b8a3bce5c

“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ өнгөрсөн баасан гаригт хуралдаж “Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд болох Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тэдний оронд ямар хүмүүсийг томилох нь ихээхэн анхаарал татаж байна. Учир нь, нөгөө 60 хувиар бууруулахаар яригдаж байсан 30 саяас дээш төгрөгийн цалинтай албан тушаалуудын тоонд “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ын гишүүд ордог юм. Жирийн хүний хувьд энэхүү албан тушаалд очно гэдэг “тэнгэрийн умдаг” атгалаа л гэсэн үг.

Зүгээр шахуу сууж байгаад хэдэн арван саяар нь халаасалж, дээрээс нь үр дүнгийн урамшуулал гэх мэт янз бүрийн шагнал цалин авч, автомашиныхаа шатахуун, гар утасныхаа хэрэглээ зэрэг зүйлсээ компаниараа төлүүлэн “жаргадаг”. Тиймдээ ч энэ албан тушаал хэн хүний арааны шүлсийг гоожуулж байдаг. Нөгөө талаас энэ албан тушаалд томилогсдоос эргээд хариуцлага нэхэх, ажлын амжилт шаарддаггүй учраас нэг ёсондоо шагналын албан тушаал болсон байна. Намдаа хэр их зүтгэсэн, хэр их хөрөнгө гаргасан, хэр их танилтайгаас шалтгаалж дээрх албан тушаалд очдог байна. Одоогоор “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Да.Ганболдын оронд Б.Мөнхбаатар томилогдоод байгаа бөгөөд Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарын оронд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл нарын нэр яригдаж байна. Тэгвэл Д.Дэмбэрэлийг томилогдох нь бараг тодорхой гэдгийг эх сурвалж өгүүлж байгаа юм.

Нинж

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …