Өмнөд Солонгос Улсын 18-40 насны эрэгтэйчүүд цэргийн алба заавал хаах ёстой.
Цэргийн алба хаах хугацаа эдүгээ хоёр жил байгаа ба энэ албанаас зөвхөн өвчтэй эсвэл өвчин туссан үед л чөлөөлөх шийдвэр гаргадаг байна.
Иймээс тус улсын эрэгтэйчүүдийн зарим нь цэргийн албанаас зайлсхийхийн тулд иргэншлээ сольж гадаадын иргэн болдог бөгөөд тийм явдал сүүлийн үед ихээхэн нэмэгдэх болсон байна.
Тухайлбал, дээрх байдлаар иргэншлээ сольсон иргэдийн тоо 2012 онд 2842, 2013 онд 3075, 2014 онд 4386 байсан бол энэ жилийн эхний хагас жилд 4200 болж нэмэгджээ.
Өнгөрсөн таван жилд нийт 17229 эрэгтэй цэргийн албанаас зайлсийх зорилгоор Өмнөд Солонгос Улсын иргэншлээс татгалзаж байсан ба тэдгээрийн дийлэнх нь буюу 8744 нь АНУ, 3077 нь Япон, 3007 нь Канад улсын иргэн болсон аж.
Цэргийн албанаас зайлсхийгчдын дунд Өмнөд Солонгос Улсын төрийн 27 өндөр албан тушаалтны 31 хүүхдүүд багтаж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан тус улсын Батлан Хамгаалах яамнаас “Төрийн өндөр албан тушаалд томилогдож байгаа хүмүүсийн хүүхдүүдийг гадаадын иргэн болсон эсэхээс хамаарч ажилд авдаг болмоор байна” гэж мэдэгджээ.