Өнгөрсөн нэгдүгээр сард Америкийн нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Ким Кардашеныг Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампад санал өгөх байх гэж таамаглаж байжээ.
Харин өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гаригт Ким Кардашен Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны төлөө саналаа өгнө гэж албан ёсны мэдээлэл хийжээ. Түүний энэхүү мэдэгдэл нь Хиллари Клинтоны таамаглалыг ор үндэсгүй болгожээ.
Ким Кардашен Лос Анжелес хотод болсон хандивын арга хэмжээнд Клинтонтой хамтарч дэмжлэг үзүүлж байжээ.
Лос Анжелес хотод болсон хандивын арга хэмжээний үеэр түүнтэй сэлфи хийжээ.
Ким Кардашен тус мэдэгдэлдээ би Хиллари Клинтоныг хамгийн шилдэг эмэгтэй гэж боддог. Мөн манай улс орныг төлөөлж хамгийн чадварлаг ерөнхийлөгч болно гэдэгт итгэдэг гэж хэлжээ. Түүний энэхүү мэдэгдэл нь олныг гайхшруулж байгаа юм.
Г.Нараа