Монголчууд тансаглах сэтгэлгээнийхээ хохирогчид нь

Монгол хүний тансаглах сэтгэлтэй гэж гайхтар зүйлтэй бид нүүр тулж байна. Тансаглах, чамирхах, бие биенийхээ дээрх гарах гэх, байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүй, онгирох сэтгэлгээ хэрээс хэтэрч. Бид ядуурал гэдэг зүйлтэй нүүр тулаад 25 гаруй жил болж байгаа ч үүндээ авсан дорвитойхон арга ажиллагаа алга байгаа хэрнээ энэ дэлхий дээрх хамгийн олон жийп машин зарагдсан орон гэж байгаа. Нэг нэгэндээ туслана, айл хөршийн сэтгэл, бие биенээ гэсэн өгөөмөр зан бүүр алга болж.

download-1

Бид бүүр дэлхийн зах зээл дээр нэг тонн нүүрс 216 ам. доллар байхад манайд бол 27ам.доллар байх жишээтэй. Бид баян тансагтаа нүүрсээ үнэгүй шахуу өгч байгаа мэтээр хагадаж байвч үнэндээ тэнэгтээ нүүрсээ “хог” болгож байгаа хэрэг.

Мөн газар нутгаараа дэлхийд 17-д эрэмбэоэгдэм газартай ч нэг л хотдоо хүн амын тал нь бөөгнөрөлдөн амьдарсаар. Бидний газар доорх “эрднэсийг” хэвээр нь үлдээсэн өвөг дээдэс, хаад ноёдын булш бунханруугаа дайраастай. Хүн ам нь оюуны чадвар өндөртэйгээрээ олон улсад гайхагдаж байвч эх орондоо “хэрэгцээгүйд” үнэлэмжтэй. Маш их боломж, маш их хөрөнгө мөнгөн дээр улс төрчид гэх 200 орчим хүнд “дээрэлхүүлсэн” шийдвэрт нь өдөр тутамдаа стресстэйгээр зүгээр л амьдарч байна.

olloo_mn_1412314623_auto

Бүх зүйл эерэг үзүүлэлттэй ч ядуу, ядмагхан амьдарсаар л байна. Энэ их стресстэй нийгэмд иргэд нь зүгээр л бие биедээ чамирхаж амьдархаас өөрөөр таатай зүйлгүй болж. Жил бүр шинэ хувцас өмсөж, машин сольж, ажил голж, мөнгө чамлаж л байвал амьдраад байгаа мэтээр ойлгодог. Үнэндээ дэлхийд танигдсан баячууд нэг польтогоо 10 жил өмссөн байх нь энүүхэнд. Энэ их тансаг сэтгэлгээ өөрийгөө таниж мэдээгүй хүний шинж аж. Өнөөдөр дэлхий дээр өдөрт хэдэн хүн өлсгөлөнгөөс болж нас бардаг, өвчиндөө шаналан хэвтдэг, эцэг эхгүй амьдардаг, эд хөрөнгийг мөрөөдхөөс хэтэрдэггүйг мэдэхгүйгээр зүгээр л тансаг “бүлтэрдэг” болж. Бид хүн “үнэгүйдсэн” улсын иргэн биш.  Харин ч “хүнгүйдсэн” улсын иргэд. Бид хэт тансаглалд дуртай сэтгэлгээнийхээ хохирогч болж байгаа хүмүүс. Энэ их тансаглах  дуртай бүхнийг мөнгөөр шийдчихдэг амьдарлыг үлгэрлэн авч байгаа хүүхдүүдийн ирээдүй ямар байх бол гэхээс айж байна.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …