Өмнөд Солонгос улсын Сөүл хотын төвд тус улсын хамгийн өндөр барилга болох 123-н давхар, 555 метр өндөр “Lotte Tower” цамхаг баригдаж дуусчээ.
Цамхгийн шавыг 2010 оны 11-р сард тавьж байсан бол өнөөдөр гадна талын хананд хамгийн сүүлийн шилэн хавтанг бэхэлсэн байна.
Гадна талын хананд нийт 21-н мянган ширхэг хавтан тогтоогчийг бэхэлсэн ба тэдгээрт 42 мянган ширхэг шилэн хавтанг тогтоосон ажээ.
“Lotte Tower” цамхгийн 1-5 давхрууд нэг жилийн өмнө ашиглалтад орсон бол ирэх 12-р сарын 22-нд 123-р давхар хүртэлх бүх давхрууд ашиглалтад бүрэн орох юм байна.
Цамхгийг барихад 80-н мянган тонн цемент ашигласан нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдох Арабын Нэгдсэн Эмитат улс дахь Бурж Халифа цамхагт хэрэглэгдсэн цементийн хэмжээнээс даруй 2,5 дахин их юм байна.
Мөн болзошгүй аюул тохиолдсон үед цамхаг доторх дунджаар 15-н мянган хүн 19-н ширхэг лифтийг ашиглаж, 63-н минутийн дотор гарч явах боломжтой ажээ.
Mglradio.com