Эрүүл мэндийн чиглэлээр 28 өдөрлөг зохион байгуулжээ

e-1

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд суурилсан иргэдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх замаар эрүүл дадал хэвшил, зан үйлийг төлөвшүүлэх, Хороо, Өрхийн эрүүл мэндийн төв, иргэдийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг даргын а/442 дугаар захирамжаар “Иргэдийн төлөө Хороо,  Өрхийн эрүүл мэндийн төв хамтдаа”  болзолт уралдаан зарласан.  Болзолт уралдааны хүрээнд 1-19 дүгээр хороодын Засаг даргын ажлын алба болон ӨЭМТ-үүд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган  нийт 194 удаагийн сургалт, сурталчилгаа, 28 өдөрлөг зохион байгуулж давхардсан тоогоор  27241 иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаанд хамруулсан байна.

e-02

www.chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Зэвсэгт хүчний алба хаагчид өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна

  Өвөлжилт нийт нутгаар хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын …