Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцэв

ecf6fc558c207887e198a36cc960b4b2

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлогын дагуу энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл, санал солилцож, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий “Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт тулгамдаж буй асуудал-шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 6-ны өдөр Цөмийн болон цацрагийн хяналтын газраас зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Геологийн төв лаборатори зэрэг төрийн байгууллага болон цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн албан хаагч, мэргэжилтнүүд оролцож, ААНБ-уудад тохиолдож буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлуудаар мэдээлэл сонсож, санал бодлоо чөлөөтэй солилцсон юм.

Хэлэлцүүлэгт оролцогсдын санал, тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэн цаашдын чиг хандлагыг тодорхойлж, шаардлагатай зарим асуудлыг холбогдох байгууллагуудад нь хүргүүлж шийдвэрлүүлэхээр боллоо.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …