Хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хөнгөн хэргийн шийдвэрлэлтийн талаар судалгаа хийжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Ердийн журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хөнгөн хэргийн шийдвэрлэлтийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, хялбаршуулах боломжтой байсан эсэхийг судлах” судалгааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн хэрэг бүртэгч нараас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хөнгөн хэргийн шийдвэрлэлтийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, хялбаршуулах боломжтой байсан эсэхийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар судалжээ.
1476172326_14595829_1286369131382420_5665765206503526308_n

Судалгаагаар дээрх хугацаанд тус дүүргийн прокурорын газарт нийт 950 хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаснаас 510 хэргийг буюу 53,7 хувийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба эдгээр хэргээс хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй 211 хэрэг байгаагийн шалгаан нөхцлийг судлаж үзвэл:

-Сэжигтэн, яллагдагч насанд хүрээгүйн улмаас хэргийг хялбаршуулах боломжгүй нийт 10хэрэг байгаа нь 4,7 хувийг,

-Гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч тогтоогдоогүйгээс ердийн журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нийт 56 хэрэг байгаа нь 26,5 хувийг,

-Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлын талаар маргаантай шалтгаанаар хэргийг хялбаршуулах боломжгүй байсан 116 хэрэг байгаа нь 54,9 хувийг тус тус эзэлж байна.

Харин хэрэг бүртгэлт явуулж хялбаршуулах боломжтой байхад хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй нийт 29 хэрэг байгаа нь 13,7 хувийг эзлэж байгааг цагдаагийн хэлтэс, хэрэг бүртгэгч, хэсгийн байцаагч, прокурор тус бүрээр судлан үзэж дүүргийн прокурорт танилцуулжээ.

Судалгааны явцад дараах зөрчилүүд илэрсэн болно. Үүнд:

-Хэргийн материалуудыг хянахад хэрэг бүртгэгч нар байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарт эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэхдээ хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах боломжтой талаар эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа нь хуулийн заалтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

-Баянзүрх дүүргийн цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгч, хэсгийн байцаагч нар нь хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгахдаа хялбаршуулсан тогтоол дээр хэргийн дугаар тавьдагүй, хэнд холбогдох хэргийн талаар тодорхой бичдэггүй, тогтоолын олсон хэсэгт байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нар нь харилцан зөвшөөрч хүсэлт гаргасан талаар тодорхой дурдаагүй,

-Мөн хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 416 дугаар зүйлийн 416.1 дэх хэсэгт зааснаар “Хэрэг бүртгэгч энэ хуулийн 415 дугаар зүйлийн 415.2 дахь хэсэгт заасан хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл тогтоол үйлдэж, 14 хоногийн дотор хэрэг бүртгэлт явуулна”, мөн хуулийн 415 дугаар зүйлийн 415.2 дахь хэсэгт ” … сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан …” байх хуулийн заалт, Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Прокурорын хяналтын ажилд болон Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 3.2.5 д заасан ” … прокурорт нэн даруй шилжүүлэх …” заалтыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул Дүүргийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шаардлага хүргүүлэн, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1,2 дугаар хэлтэст удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авахуулхаар албан бичиг хүргүүлэн ажиллажээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах хуулийн заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр Дүүргийн прокурорын газраас санаачилан “Хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах талаар байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчидод таницлуулсан тэмдэглэл”-ийн загвар гарган цагдаагийн хэртсүүдэд хүргүүлж, хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах боломжтой хэргүүдэд байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод танилцуулан хэрэг бүрт хавсаргаж ажиллахыг үүрэг болгожээ.

Дээрх судалгааны дүн болон Баянзүрх дүүргийн прокурорын зөвлөлийн хурлаас өгсөн үүргийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч нарт “Хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар тушаалаар батлагдсан аргачилсан зааврыг хэрэгжүүлэх талаар”, ” Хэрэг бүртгэгч, нар яллагдагчаар татах тогтоолыг үйлдэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус сургалтыг зохион байгуулан ажиллажээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …