Эрүүл мэндийн ажилтнууд сургалтад хамрагдав

35a5d7275b45b9a1bf36501896257ee3

Засгийн газрын 100 хоногийн арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам хамтран “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хангуулах нь” сэдэвт сургалт зохион байгуулав. Уг сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо.

Энэ үеэр “Нийгмийн даатгалын тогтолцоо, шинэчлэл”, “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын байрны хөдөлмөр, нөхцөлийн талаар”, “Хөдөлмөрийн харилцаа, тушаал шийдвэр гаргахад анхаарах асуудал”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зардлыг төлөвлөх арга, “Хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлууд”, “Төсөв, өр авлагын талаар анхаарах асуудал” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, зөвлөгөө өгөв.

Арга хэмжээний зорилго нь эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хангах, Хөдөлмөр хамгааллын хууль тогтоомжийг сурталчлах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн мэдээлэлтэй болгоход чиглэжээ.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …