Улсын Филармони нээлтийн тоглолтоо толилуулна

tdscf7956

Улсын Филармони 45 дахь жилийн нээлтийн тоглолтоо толилуулах гэж байна. Ирэх онд Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармони үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ой болох бөгөөд “New Season 2017” нэгдсэн тоглолт 2016 оны 10 дугаар сарын 15-нд 15:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа тоглогдох юм.  Тоглолтод улсын Филармонийн Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим, Симфони найрал хөгжимчид оролцох аж.

“New Season” тоглолтонд улсын филармонийн гоцлол дуучин СТА П.Өнөржаргал, СТА С.Баттулга тэргүүтэй уран бүтээлчид оролцоно. Уг тоглолтод удирдаач МУГЗ Б.Ганбат, СТА Д.Түвшинсайхан, СТА С.Саруул-Од нарын удирдлагаар дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдээс үзэгч, сонсогчдодоо хүргэх юм байна.

Тус тоглолтын тасалбарыг юнителийн хэрэглэгчид GG картаа ашиглан 100 GG-ээр 5,000 төгрөгний хөнгөлөлт эдлэх  боломж бүрдэж байгаа юм.

Э.Золзаяа

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …