Хятад улс тэрбумтнуудынхаа тоогоор дахин тэргүүлэв

БЭЭЖИН./ВВС/. Жил тутам нийтэлдэг Хятадын тэрбумтнуудын нэрсийн жагсаалт гарч, тус улс тэрбумтнуудынхаа тоогоор АНУ-ын өмнө дахин гишгэлээ.
Хятадад 594 тэрбумтан байгаа бол АНУ-д 535 тэрбумтан байна.
Үл хөдлөх хөрөнгийн магнат, “Dalian Wanda” группын ерөнхийлөгч Ван Зеньлинь 32.1 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр Хятадын тэрбумтнуудын жагсаалтын тэргүүнд бичигдсэн бол “Alibaba” группын тэргүүн Жек Ма-гийн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оныхоос 41 хувиар өссөнөөр жагсаалтыг удаалжээ. Жек Ма 30.6 тэрбум долларын хөрөнгөтэй аж.
АНУ-ын “Forbes” сэтгүүлээс гаргадаг баячуудын жагсаалттай адилтгаж болох Хятадын тэрбумтнуудын жагсаалтыг “Hurun” сэтгүүл 18 жилийн өмнөөс жил тутам гаргаж эхэлсэн юм.
Хятадын тэрбумтнуудын ихэнх нь Бээжин, Шэньжэнь, Шанхай болон Ханжоу хотод амьдардаг байна.
Харин “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 75 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр тэргүүлсэн бол Италийн “Zara” брэндийг эзэмшигч Амансио Ортега, хөрөнгө оруулагч Уоррен Баффет нар жагсаалтын хоёр, гуравдугаарт бичигдсэн юм.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …