Хорт хий, утаанаас хамгаалах багны сургалт зохион байгуулагдаж байна

dsc_2850-702x336Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, нярав, багны засварчдын сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд бүсчлэн, цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

dsc_2840

Сургалтаар хорт хий утаанаас хамгаалах багтай холбоотой хичээлийг голлох бөгөөд амьсгалын аппаратны ажиллагаа, ашиглалт, баганд хийх шалгалтууд, багтай ажиллах тооцоо, учирч болох эвдрэл гэмтэл, түүнийг засварлах арга зэрэг сэдвүүдээр сургалт явагдах юм.

dsc_2843

Сургалтыг онцгой байдлын ерөнхий  газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар нээж, Төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчдад үүрэг чиглэл өглөө.

dsc_2853

ОБЕГ

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …