Иргэд заавал гадагш явж шинжилгээ хийлгэх шаардлагагүй боллоо

14555636_1762626394005440_322564164_n

Улсын нэгдүгээр төв эмнэлэг БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн дэмжлэгтэйгээр “Зайнаас оношлох цахим амбулатар”-той болж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү төвийг нээхийн тулд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Ерөнхий захирал Чи Ченг нар  хоёр сарын өмнө  Монгол улсын эрүүл мэндийн салбартай танилцах үеэр цаашид хамтран ажиллах чиглэлээр уулзаж ярилцсаны үр дүнд БНХАУ-ын Хэн Хэ эмнэлгийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар ОУ-ын зайн оношилгооны цахим амбулатартой боллоо.

Өнөөдрийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн Ц. Цогзолмаа, М.Билэгт, “Хэн Хэ” эмнэлгийн ерөнхий захирал Чи Ченг, “Хэн Хэ”эмнэлгийн ТУЗ-ын дарга Ли Жиан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал Б.Бямбадорж нар оролцлоо.

14724419_1101041193349404_3199593449096988908_n

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц. Цогцолмаа: “Улсын нэгдүгээр төв эмнэлэг БНХАУ-ын Хэн Хэ эмнэлэгийн дэмжлэгтэйгээр зайн оношлогооны төв нээсэн явдалд миний бие талархаж байна. Энэхүү төв нээгдсэнээр иргэд маань Бээжин хотруу нисэх шаардлагагүй замын зардал болон цаг хугацаа хэмнэсэн маш чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсонд таатай байна” гэдгээ хэллээ.

Мөн тус төвийн нээлтийн үеэр БНХАУ-ын Хэн Хэ эмнэлгийн удирдлагуудтай цахимаар холбогдож ярилцлага өрнүүлсэн юм.

14671310_1101040390016151_4968739074870690063_n

Олон улсын зайн оношлогооны төв байгуулагдсанаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгч нар шаардлагатай тохиолдолд өндөр зардал гарган гадны эмнэлгийг зорилгүй зөвлөгөө мэдээлэл авч бага зардлаар гадаад улсын эмнэлгийн туслалцааг авах боломж бүрдэж байгаа юм байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал Б.Бямбадоржоос “зайн оношилгооны цахим амбулатор”-ын талаар тодрууллаа.

14599763_1762626374005442_1468997024_o

-Цахим амбулатор нээгдсэнээр иргэдэд ямар үйлчилгээг шуурхай үзүүлэх боломжтой болох вэ?

-Хоёр сарын өмнө манай эмнэлэг БНХАУ-ын Хэн Хэ эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсанаар 100 хувийн хөрөнгө оруулалтаар зайн оношлогооны амбулатор нээлтээ хийлээ. Ингэснээр үйлчлүүлж буй өвчтөнүүд манай эмнэлэгтэй гэрээтэй эмнэлэгүүдэд өөрийнхөө өвчиний талаар зөвлөгөө авах болон шинжилгээгээ илгээх бүрэн бололцоотой болж байгаа юм. Заавал гадаад руу явах шаардлагагүй болж, шаардлагатай тохиолдолд тухайн улсын эмч нарыг урьж ажиллуулах, мэс засал хийх боломжтой болох юм.

Цахим амбулаторт ажиллах эмч мэргэжилтнүүдийг бэлтгэсэн үү?

-Цахим амбулаторт ажиллуулах эмч нарыгаа бэлтгэсэн байгаа манай эмнэлэгт хятад, солонгос франц, англи хэлтэй мэргэжилтнүүд ажиллаж байна.

Танай эмнэлэг аль улсын хичнээн эмнэлэгүүдтэй гэрээтэй ажиллаж байна вэ?

-Манай эмнэлэг нийт 10 гаруй их сургууль эмнэлэгүүдтэй гэрээтэй ажиллаж байгаа. Яг зайн оношилгооны үйлчилгээ нь дээр Хятад улс, болон Солонгос улстай хамтран ажиллаж байна.

 

Г.Нараа

14408768_1075659032554287_872381660_n-8-36

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …