Мялзан өвчний вакцинжуулалт 56,4 хувьтай явагдаж байна

download-2

Дэлхий даяар 1942 оноос хурдтай тархаж буй малын гоц халдварт өвчнүүдийн нэг, эдийн засгийн хувьд асар их хохирол дагуулдаг өвчин нь Бог малын мялзан юм. НҮБ-ийн ХХААБ-ын 2014 оны мэдээллээр дэлхийн нийт бог малын 62.5% нь бог малын мялзан өвчний эрсдэлд байна гэж үзжээ.Энэ үнэлгээгээр манай орны баруун бүс эрсдэлтэй бүсэд тооцогдсон байна. Ховд аймагт мялзан төст өвчин нь 2016 оны 03-р сард Булган сумын Алаг багт илэрсэн нь Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторийн (УМЭАЦТЛ) тандалт, судалгаа, шинжилгээгээр батлагдсан байна. Ховд аймгийн хэмжээнд нийт 74000 орчим мал өвчилж, аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Уг өвчинтэй тэмцэх заавар, зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж, ажилласны үр дүнд өвчний тархалтыг зогсоосон. Өнгөрсөн 10-р сарын 10-ны өдөр Улсын хилээр 13 тэр бум 260,1 сая төгрөгний үнэ бүхий 11,5 сая тун вакцинийг нэвтрүүлж, вакцинжуулалтыг 10-р сарын 12 ны өдөр эхлүүлсэн билээ. Вакцинжуулалтын ажилд 88 ажлын хэсэг буюу 600 гаруй хүн ажиллаж аймгийн хэмжээнд нийт 2 сая 969200 толгой бог малыг вакцинжуулна. Тэгвэл өнөөдрийн байдлаар 1 сая 673 мянга 350 бог малыг вакцинжуулж, вакцинжуулалтын ажил Ховд аймагт 56,4 хувьтай явагдаж байна. Харин хөрсөн дээрээ вакцинжуулалтын ажил хэрхэн явагдаж байгаа талаар аймгийн Засаг дарга Д.Галсандондог, УИХ-ын гишүүн, Хуульзүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарын албаны хүмүүс Мөст суманд ажиллах үеэрээ малчны хотонд очиж вакцинжуулалтын ажилтай биечлэн танилцлаа

download-3

Малчдын хувьд Ховд аймагт мялзан өвчин гарч даамжирснаас болж эдийн засгийн ихээхэн хохирол үүсч, малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй болсныг хэлж байна. Энэ өвчин нь өнгөрсөн оны 3-р сард Булган сумаас гарсан байж гарсан мэдээлэл байгааг тэд хэлж байлаа. Тухайн үед нь өвчин гарсан талаар сум орон нутагтаа мэдэгдсэн ч арга хэмжээ авахгүй нь өнөөдрийн байдалд хргэсэн гэж хэлэх хүн ч байлаа.Иймээс хариуцлага алдаж, малчид цаашлаад Ховд аймаг, Улсын эдийн засагт хохирол гаргасан холбогдох хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй гэж хэлэх хүн олон байна.

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …