Монголын иргэний агаарын тээвэр буюу “МИАТ” компанийн зүгээс өөрийн бүх нислэгээрээ зорчигч өөрийн биед болон бүртгэгдсэн эсвэл гар тээшинд “Samsung Galaxy Note-7” гар утсыг авч нисэхийг хориглолоо. Түүнчлэн анхааруулга дээрээ энэ нь “Samsung Galaxy Note-7” маркийн бүх төхөөрөмжид хамаарна хэмээн бичжээ. Сүүлийн үед “Samsung Galaxy Note-7” /Самсунг Галакси Нөөт-7/ гар утас тэсэрч дэлбэрсэн маш олон тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Тиймээс тус гар утсыг үйлдвэрлэгч Өмнөд Солонгосын “Самсунг” корпораци бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж эхлээд байгаа юм. Мөн энэ загварын гар утасны батарейн доголдлоос үүдэж дэлбэрэлт болж буйг хэлсэн юм.
“Galaxy Note-7” гар утас дэлбэрсэн олон тохиолдол гарсны дараа АНУ-ын Нислэгийг зохицуулах байгууллагаас өнгөрөгч баасан гарагт бүх төрлийн агаарын тээвэрт “Самсунг” корпорацийн “Galaxy Note-7” гар утсыг тээвэрлэхийг хориглосон байна. Тэгвэл энэ хоригийг дэлхийн олон орон зөвшөөрч өчигдрөөс өөрийн нислэгүүддээ “Note-7” гар утас авч орохыг хориглож эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан манай үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани ч өөрийн бүх нислэгүүддээ дээрх гар утсыг авч орохыг хориглолоо.
Төгс