Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ

ce3f9e92063b259c2bb9a311cef17e0f
Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газартай 2016 онд хамтран ажиллах гэрээний дагуу Улаанбаатар хотын томоохон худалдааны төв, супермаркетуудад хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, ашиглалт, сав баглаа боодолтой савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт явууллаа. СХЗГ-ын хэмжил зүйн хяналтын улсын байцаагч, улсын шалгагч нар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн хэмжил зүйн хяналтын улсын байцаагчид, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн шинжээчид хамтран  холбогдох хууль, эрх зүйн актын хэрэгжилтийг шалгах, худалдан авагчид дутуу савлагаатай, хаяг шошгололтын зөрчилтэй бүтээгдэхүүнийг худалдан авч эдийн засгийн хохирол амсахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 5-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ .
Хяналт, шалгалтаар нийт 160 гаруй түрээслэгчдийн 180 ш электрон жин, 1, 2, 3, 10, 25  килограмм, 450, 500 граммаар савласан гурил, будаа, гоймон, пүнтүүз, хатаасан жимс, бялуу, нарийн боов, хүнсний ногоо зэрэг 8 нэрийн 560 гаруй савласан бүтээгдэхүүнийг хамруулж, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, бүтээгдэхүүний шошгололт, нэгжийн тэмдэглэгээ, цэвэр тоон хэмжээг шалгахад хүнсний үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгч нар хүнсний бүтээгдэхүүний цэвэр тоо хэмжээг 15-52 гр-аар дутуу савлан хэрэглэгчдийг хохироож байсан үйлдлийг таслан зогсоож, дахин савлуулж  зөрчлийг арилгуулсан.
Мөн улсын баталгааны гэрчилгээний хугацаа нь дууссан 45 хэмжих хэрэгслийг ашиглаж, хэрэглэгчдийг хохироож байсан зөрчлийг илрүүлэн, зөрчил гаргасан 20 иргэнд Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн дагуу нийт 400 мянган төгрөгийн торгууль ногдуулж арга хэмжээ авсан.
Дүгнэлт:
“Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилт хүнсний худалдаа, үйлдэрлэлийн салбарт шаардлагыг бүрэн хангахгүй байна гэж дүгнэлээ.
Цаашид авах арга хэмжээний санал:
1.Иргэд,   худалдан   авагч,  түрээслэгчид,   аж   ахуйн   нэгжүүдийн   удирдлага,
инженер техникийн  ажилнуудын хэмжилзүйн мэдлэгийг сайжруулах, хэмжилзүйн сургалт, зөвлөмжийг танхимаар болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайтар хүргэх, сурталчлах.
2.Худалдаа,  үйлдвэрлэлд  хэмжилзүйн   хяналтыг  сайжруулах,  үүнд  худалдан авагч, үйлдвэрлэгчийн оролцоог нэмэгдүүлэх..
3.Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран танхимын сургалт зохион байгуулах шаардлагатай байна.
Шалгалтаар илэрсэн зөрчлүүд
e54500584d741117e063c82e3165eff4
Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн
a7320b5bb51afeb7f442eab31f6baeb2

Хятад улсаас оруулж ирж байгаа 25кг-ын Сүмтэй цагаан будаа 22.78 кг буюу 2.22 кг-аар дутуу савлагаатай байна.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …