“Хүрэлтогоот 2016” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

img_9697БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, “Монголын залуу эрдэмтдийн холбоо” хамтран уламжлал ёсоор “Хүрэлтогоот 2016” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг /2016.10.21/ зохион байгууллаа.
Тус хурлыг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь үг хэлсэн бөгөөд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Баттогтох нарын холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Эрдэм шинжилгээний бага хурлыг 2004 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төв байгууллага дэмжин үндэсний хэмжээний бага хурал болгон зохион байгуулж иржээ. Энэ удаагийн “Хүрэлтогоот-2016” эрдэм шинжилгээний бага хуралд шинжлэх ухааны үндсэн чиглэлүүд болох анагаах ухаан, байгалийн ухаан, геологи-газарзүй, хөдөө аж ахуй, техник технологи, нийгмийн ухааны зургаан салбарын төлөөлөл бүхий 500 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж, бүтээлээ хэвлүүлэн оролцож байгаа нь цар хүрээ нь өргөжин тэлж байгаагийн илэрхийлэл юм. “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлаас шалгарсан бүтээлүүд нь цаашид олон улс, дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээний бүтээл, хуралд хэлэлцүүлэгдэн улам чанаржих ёстойг БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэлсэн үгэндээ онцолсон юм. Тус хуралд оролцогчид салбарын сайд нь анх удаа өөрийн биеэр хүрэлцэн ирж, үйл ажиллагаанд оролцсон нь шинжлэх ухааны салбарт ихээхэн ач холбогдол өгч, дэмжиж байгаагийн илэрхийлэл гэв.
img_9660
img_9670
БСШУСЯ

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …