Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 28-ны өдрийн 15.00 цагт аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд болно. Тус зөвлөгөөнөөр аймгийн Прокурорын газраас “Прокурор иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж оролцох” талаарх мэдээллийг хүргэнэ. Мөн ОБГ-аас аймгийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай захирамжийн биелэлт, Гал түймрийн болон цаг үеийн мэдээллийг танилцуулна. Харин Татварын хэлтсээс Төсвийн орлого бүрдүүлэлтийн явц, өрийн барагдуулалтын талаарх мэдээлэлхийх бол Санхүүгийн хяналт аудитын албанаасСанхүүгийн хяналт шалгалтаар тогтоогдсон актын төлбөрийн талаарх мэдээллийг удирдах ажилтнуудад хүргэнэ. Мөн зөвлөгөөнөөр цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргана.
darkhan.gov.mn