Чингэлтэй дүүрэгт Саха-Якут улсын Хангалас дүүргийн сурагч багш нарын төлөөлөл айлчилна

img_4719-1-1024x683Чингэлтэй дүүрэг, ОХУ-ын БНСаха-Якут улсын Хангалас дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаа.  Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн төлөөлөл Хангалас дүүрэгт айлчлан тоглолт хийсэн. Энэ удаа Хангалас  дүүргийн Покровск хотын 1 дүгээр сургуулийн 10 багш, 24 сурагч Чингэлтэй дүүрэгт 10 дугаар сарын 26-ны өдөр хүрэлцэн ирнэ. Айлчлах хугацаандаа Монгол соёл уламжлал, байгаль, түүхийн дурсгалтай танилцаж, 61 дүгээр сургуулийн 40 жилийн ойг угтсан урлагийн хамтарсан тоглолтыг Соёл урлагийн их сургуулийн “Оюутан” театрт зохион байгуулна. Мөн Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд 2016 оны 10 дугаар сарын 29-нд зохион байгуулах “Монгол бий биелгээ, Монгол туургатны бүжиг”-ийн тоглолтод оролцох юм.

img_4158-1024x683

chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Зэвсэгт хүчний алба хаагчид өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна

  Өвөлжилт нийт нутгаар хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын …