Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт гуйлаа

 d9b4d36257fa0d1b7d1a6954378fac68

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе түүний дотны туслах гэгдэж байгаа бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн талаар яаралтай хэвлэлийн хурал хийлгэжээ.

    Ерөнхийлөгч Пак Гын Хе хэвлэлийн хурлын үеэр бүх ард түмнээсээ уучлалт хүссэн байна.

    Тэрээр хэлсэн үгэндээ “Миний амьдралд тохиолдсон хамгийн хэцүү цаг үед дэргэд байж, намайг дэмжиж байсан хүн бол Чуй Сүн Шил юм. Тиймээс би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа түүнээс зөвлөгөө авдаг байсан. Ялангуяа олон нийтэд хандаж үг хэлэх үгээ бэлтгэсний дараа түүнд үзүүлж, иргэн хүний үүднээс санал сэтгэгдлийг нь сонсдог байсан.

    Харин Ерөнхийлөгчийн албан тушаалаа авсны дараа буюу Ерөнхийлөгчийн тамгын газар байгуулагдсан даруй түүнээс зөвлөгөө авахаа больсон.

    Би энэ бүхнийг хэлэх үгэндээ илүү няхуур хандах үүднээс хийдэг байсан бөгөөд миний энэ байдал олон нийт, иргэд та бүхний дургүйцлийг хүргэж байгаад гүнээ уучлалт хүсье” гэж хэлсэн байна.

     Ерөнхийлөгч Пак Гын Хе уучлалт гуйж хэлсэн үгнийхээ дараа сэтгүүлчдийн өмнө мэхийн ёсолсон ажээ.

 

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …