Хувийн цэцэрлэгүүд хүүхдийг зодож л байг уу

Хувийн сургууль цэцэрлэгүүдийг хичээлийн жил эхлэх бүрт нэг л удаа шалгалт хийж хянадаг. Гэтэл хичээл эхэлснээр жинхэнэ ажил “ундарч” эхэлнэ. Түмний олон хүүхдийг нэг доор “бөөгнүүлчихээд” эцэг эхээс нь төлбөр гэж авсан хувийн цэцэрлэгүүд өдөрт хүүхдэд ямар хоол өгдөг, яаж харж асардаг, бүүр халдварт өвчтэй хүүхдийн өнөөдөр авахгүй гэх эрх байхгүй. Эрх байхгүй гэдэг нь нэг өдрийн сургалтын төлбөрөөс нь хасагдах гээд байгаа учраас тэр л дээ. Агааржуулалт муутай, зориулалтын бус орчинтой, мэргэжлийн бус тогоочтой, хичээлийн хөтөлбөрөөр явж байгаа үгүй нь мэдэгдэхгүй “нууцлаг” цэцэрлэгүүд олширч байна. Нэгэн үе хүүхэд цэцэрлэг дээрээ үхлээ, түлэгдлээ, унаж гэмтлээ гэх мэдээлэл “хөвөрч” байсан. Одоогийн багш нар хүүхэд нь унасаныг нуух, өөрсдөө дур мэдэн эмчлэх хандлагатай болж.

olloo_mn_1411007327_bumbulug

Мөн хүүхдийн 30-40-өөр нь нэг анги хэмээн нэг өрөөнд тоглуулчихаад мэргэжлийн эмчийн үзлэгт сард 1-2 удаа үзүүлчих сэтгэлгүй. Харьяа дүүргийн эмнэлгийнхэн ч бөөнөөрөө байгаа ханиад томуу, хоолойн өвчин, нүдний вируст халдварыг очоод үзээд өгөх сэтгэлгүй. Хамгийн эрхэм хүүхдүүддээ бид улсын цэцэрлэгт багтахгүй бол хувийн цэцэрлэгт өгөхөөс өөр аргагүйд хүрч байгаа энэ үед зөв боловсрол олгож байна уу, эмчийн хяналт байна уу, аюулгүй байдал нь хэр баталгаатай байгаа зэргийг сонирхон асуусан эх эцэг бараг л “муу хүн” болон хувирна. Хүүхдийнхээ төлөө асууж байна гэж бодохоосоо илүү манай үйл ажиллагаанд “хошуу дүрж” байна гэж цааргална.

olloo_mn_1449199925_huu

Эцэг эхчүүд ингээд хянаж болдоггүйн бол мэргэжлийн байгууллагууд сардаа 1-2 удаа хяналтаа тогтоож баймаар юм. Улсын цэцэрлэг ч яахав төрийн ажлын хэлхээгээр хяналттай байдаг байх. Гэтэл хувийн цэцэрлэгүүд яах болж байнаа. “Хамаагүй” шалгалаа хувийн өмч мэтээр тухайн цэцэрлэгийн удирдллагууд сөрөг хандана. Тэднийд хянаж, арга ухааныг нь олдог байгууллага гэж байна уу. Хэрэв байсан бол үй олноороо өвчлөхгүй, багш нар дур мэдэн эмчилгээ хийхгүй, гэмтэж бэртэхгүй жинхэнэ цэцэрлэг шиг байж болохсон. Үр хүүхдээ тэжээхийн тулд эцэг эхчүүд ажиллах хэрэгтэй энэ үед хүүхдийг нь “найдвартай харна” гэж зөвшөөрөл авсан хувийн цэцэрлэгүүдэд даруулга хэрэгтэй байна.

images-1

Хичээл эхлээд хоёр сар болж байхад ханиаднаасаа салахгүй, нүдний өвчин намжихгүй, хатгалгаа дээд цэгтээ тулан өвчилж байгаа нь аюулгүй орчин муутай, халаалт нь доголдолтой, агаар сэлгэлтийн муутай, хүүхдийн хажуугаар будгийн ажил хийдэг гэх мэт үй олон зөрчлийг хэн хянаж хэн таслан зогсоох вэ? Хүн хүндээ итгэхээ байсан энэ үед ажил амьдралын шаардлагаар хувийн цэцэрлэгт итгэн хүүхдээ өгч байгаа эцэг эхийн буруу биш биздээ. Төр нэгэн ажил эхлүүлсэн бол ард нь хянадаг эрхийг нь цуцлах хэмжээний хүртэл эрх мэдэлтэй хяналтын багтай болмоор байна.

olloo_mn_1418633029_58580

Төрөөс гарсан шийдвэрүүд хөрсөн дээр буухдаа бүүр ч дордож байгаа нь хүүхдийн ирээдүйд нөлөөлөөд байгаан биш биздээ. Тал бүрийн мэргэжлийн баг, боловсролын яам,  шадар сайд, сэтгүүлчийн багтай хамтран дүүрэг бүрт нэг цэцэрлэг эсвэл хүүхэд харах үйлчилгээнд гэнэтийн шалгалт хийхэд л хангалттай гэрчилээд өгнө дөө.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …