Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганболд, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн дарга Б.Рагчаа нар оролцлоо. Оюутолгой компани олон Монгол ажилчидаа халж эхэлсэнийг хурал зохион байгуулагчид эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.
“Бидний харж итгэж байсан Оюу толгой хэмээх төслийн гүйцэтгэгч компаниуд олон арван уурхайчдыг ажлын байргүй болгож байна. Уул уурхайн зарим компаниуд ажилчдаа хэт олноор нь цомхотгож эхэлсэн нь 2011 онд SGS ХХК, Хөшөөт, Алтай хүдэр ХХК зэрэг компиануудаас улбаатай” гэж мэдэгдсэн юм.
Тухайн үед Хөшөөт, Алтай хүдэр ХХК ажилтан бүртэй уулзаж мөнгөн төлбөр санал болгон өөрсдийгөө хууль зөрчөөгүй мэтээр харагдуулж хариуцлагаас зугтаж байсан. Энэ зүйл давтагдаж магадгүй учир, Бид ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө, хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн төлөө тууштай хамтран тэмцэнэ гэж цомотголд өртсөн иргэд хэлсэн юм.
Мөн цомотголд өртсөн болоод Оюу Толгойд ажилдаг иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болоод камерын дуранд өртөхөөс зайлсхийж, хэрэв олон нийтэд цацагдах юм бол ажлын байргүй болохоос гадна нөхөн төлбөр ч авч чадахгүй гэдгээ хэлж байсан юм. Ажил түр зогссон гэсэн шалтгаанаар ажилчдыг цомхотгож олон арван гэр бүлийг хүнд хэцүү байдалд оруулаад байна гэсэн мэдэгдэл гаргалаа. Ажилчдын ярьж байгаагаар наймдугаар сарын15-наас эхлэн ажилгүй болжээ. Ихэнх айл өрх бүр цалингийн зээл байрны зээлтэй учир маш хүнд байдалд ороод байгаа юм байна. Хэрэв цомотголд өртсөн ажилчдын нөхөн төлбөр болон ажлын байрны асуудлыг шийдэж өгөхгүй бол МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо тэмцэнэ гэдгээ анхаарууллаа.
Э.Базаржав
Ugluu.mn