Английн алдарт “Blue” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ

“Michael Learns to Rock” хамтлагийнхныг монголчуудтай уулзуулсан “Evento” ХХК-ынхан энэ удаад Английн алдарт “Blue” хамтлагийг эх орондоо урьжээ.

KAZAKY, BACKTREETBOYS PITBULL,  NICOLE зэрэг дэлхийн одуудыг монголд ирнэ гэсэн ч нэг нь ч ирээгүй. PITBULL-ын тоглолттын тасалбар нь худалдаанд гарсны дараа ирэхгүй нь тодорхой болж үзэгчид ч хулхидуулсаар. Мөн  ETV телевизийн урилгаар Солонгосын алдарт T ARA, DAVICH,I SEE YA, зэрэг хамтлагууд ирэх сарын 21-нд тоглолтоо хийхээр болсон. Ийнхүү Ази болон дэлхийд алдартай хамтлаг, дуучид манай улсад ирэх тов зарлагдсаар байгаа юм.

Ямартай ч тэд ирэх есдүгээр сарын 14-нд 19.00 цагт  Төв цэнгэлдэх хүрээлэнг доргиох нь ээ. “All Rise”, “Sorry Seems To Be Hardest Word”, “Fly By”, “One Love” зэрэг дуунуудаараа үе, үеийн залуусын зүрх сэтгэлд хоногшсон, Британийн хөгжмийн дээд шагналын эзэд алдарт “Blue”  хамтлаг амьд хөгжмийн хамтлагийнхаа хамтаар ирэх гэнэ. Тэд Монголын үзэгч, фэнүүддээ зориулан бүх хитүүдээс бүрдсэн гэрэл, хөгжмийн гайхамшигийг мэдрүүлэх бүрэн хэмжээний аялан тоглолтоороо бэлэг барина гэсэн шүү.

Тоглолтын тасалбар, илүү дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй “Evento” ХХК-ынхан хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэх юм.

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …